Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Жинхэнэ эх оронч хүний хоёр гар

Жинхэнэ эх оронч хүний хоёр гар
Цээжээ багаахан дэлдэж
Цэцэг ихээхэн тарьдаг.
Хуурамч эх оронч хүний хоёр гар
Цэцэг тарихгүй мөртлөө
Цээжээ баахан дэлддэг.

     Хэзээ ч билээ нэг удаа хошин тайлбар толь гээд нэг юм уншиж байсан юм. "Цээж: - Эх орончийн дэлддэг бөмбөр" гэж хэхэ.

Сая нэг хүнтэй бас тэр талаар санамсаргүй яриад, яг үнэндээ бол ярих онигоо дуусаад л орж ирлээ л дээ.

Тэгээд нэг ийм афоризм маягтай ингэж хэлж болмоор санагдав. Өөр бас иймэрхүү утгатай Кеннедийн хэлсэн бас нэг алдартай үг байдаг “Эх орон надад юу өгч чадах вэ? Гэж бүү асуу Эх орондоо би юу хийж чадах вэ? Гэж өөрө...


бичсэн: Amaraa | төрөл: Бусад 2009-01-30 өдөр 10:56
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2)

Магадгүй ээ

Говь цөлд сүүлчийн мазаалай үлдэж байж магадгүй

Гол мөрөн сүүлчийн удаа урсаж  байж магадгүй

Гоо сайхан байгаль гэж үгүй болж магадгүй

Гомдоллон уйлах дэлхий ээжийгээ бид сонсоогүй байж магадгүй

Горыг нь амсаад хүн төрөлхтөн сүйрч бас магадгүй ээ


бичсэн: Amaraa | төрөл: Бусад 2009-01-26 өдөр 18:27
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7)

Сэгс цагаан богдоос ирсэн Тэнэмэл мазаалайн захидал

Сэгс цагаан богд найраглал арай биш л дээ

Сайхан хотын

Цатгалан хүмүүс ээ

Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэнэмэл мазаалай би
Сайн гэхэд хэцүү л байна

 

Манай үүгээр ган болоод

Мал амьтантай хүмүүс олшроод

Мануусын иддэг хоол ховордоод

Махчин байсан би вээр бараг

Мацагтан болоод байна

 

Өлсөж үхэхгүй эрхэнд би

Өдөржин газар ухаж

Өвсний үндэс идэж

Өлөн ходоодоо дүүргэж явна

Өдгөө бараг гэгээрээд байна

 

Махны тарганыг идэж

Машины томыг унаж

Машид баяжсан та нар

Маргаашийн өдөр амьдрах үр хүүхдээ

Мазаалай надаас ялгаагүй болгож байна

 

Идэх уухын их шуналд чинь

Ижий дэ...


бичсэн: Amaraa | төрөл: Бусад 2009-01-26 өдөр 15:31
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (13)


Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.