Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Ховор амьтан хамгаалах үндэсний комисс

О. Доржраа гуайн бидэнд танилцуулсан материалуудаас та бүхэнд хүргэе.


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-2-9 өдөр 12:14
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2)

Мазаалай юу идэж байна вэ?

Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг Алтайн өмнөх говийн Мазаалайн шанд, Шар хулс, Цагаан Богд, Цагаан тохой, Хуцын шанд,  Өлзии билгэхэд нутагладаг мазаалай баавгайн идэш тэжээлд 26 зүйл ургамал оролцдогийг бүртгэсэн байна.

Мазаалай баавгайн идэш тэжээлийн ургамлын зүйл (Ялгадсанд тохиолдсон ургамал)



Р. Тулгатын мазаалайн бааснаас тодорхойлсон 26 зүйл ургамал дээр бид 6 зүйл ургамал нэмж бүртгэснээр Алтайн  өвөр говийн нэр бүхий нутгийн мазаалай баавгайн тэжээлд янз бүрийн улиралд 32 зүйл ургамал ямар нэгэн хэмжээгээр оролцдогоос 2 зүйл хармаг, намхан бажууна. 4 зүйл зээргэнэ, 2 зүйл ...


бичсэн: Amaraa | төрөл: Мэдээлэл 2009-2-4 өдөр 08:22
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Танилцуулга

Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?

Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэг...


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-2-4 өдөр 01:00
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Мазаалай


Мазаалайг олонд танилцуулах, аврах, хамгаалах санаачлага-ажилд маань нэгдэхийг хүссэн. Санаа оноогоо өгөх, хийж чаддаг зүйлээрээ бүтээлч ажил хийх хүсэл сонирхолтой олон хүн байгаа байхаа. Хэрвээ тийм бол та санал хүслээ бидэнд үлдээгээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна. Биднийг дэмжих олон олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Одоогоор Мазаалай танилцуулга, лого, хүүхэд залууст зориулсан суртачилгааны материал бэлдэж байна. Мөн телевизийн нэвтрүүлэгт санал тавьсан, мэргэжилийн байгууллагуудтай уулзаж зөвлөгөө авахаар төлөвлөж байна.



Хүүхэд, залуучуудад эх орныхоо ан амьтан, ширхэ...

бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-1-28 өдөр 05:10
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7)

Нүдэндээ алмаазтай Монгол мазаалай байна гэнэ, бүр дэлхийд ...

ургыг gogo.mn-с

Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хэтэрхий зоосны нүдээр харж, зоосны нөгөө талд байгаа экологийн тэнцвэр, тогтвортой байдлыг анзаараагүй олон жил болсоны золиос болсон хөөрхий мазаалай одоо харин зоосон дээр залраад авсан чинь дэлхийн шилдэг зоосны төрх болчихдог байна шүү.
Мөн нөгөө талаас Монголчууд маань бас ч гэж хэрээрээ мазаалайгаа хулсны баавгайнаас дутахааргүй сурталчилж таниулах чиглэлээр хийж байгаа ажлын нэгээхэн үр дүн, боломж байгааг харуулсан баримт болжээ. 

Зургыг gogo.mn-с




Ингээд та бүхнийг news.mn дээр гарсан дараах мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хү...

бичсэн: Amaraa | төрөл: Мэдээлэл 2009-1-27 өдөр 04:34
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3)

БЛИЦ АНКЕТ

Овог, нэр:
Монгол-Мазаалай баавгай
Латин-Ursus gobiensis Solokov et Orlov, 1990
Орос-Медведь-пищухоед
Англи-Gobi bear
Герман-Gobi bear

Нас, хүйс:
Нас, бие жигдэрсэн эрийг нь ШАРМААХАЙ
Эмийг нь ЭВШ
Төлийг нь АЛАМЦАГ

Биологийн ангилал:
Хөвчтөний хүрээ, сээр нуруутан, хөхтний анги, махчтан баг, баавгайн овог, баавгайн төрөлд хамаарах Мазаалай баавгай хэмээх нэг зүйл махан идэшт амьтан. 

Статус:
-Монгол Улсын Алтайн өмнөх говийн "Унаган" амьтан.
-Дархан цаазтай
-Монгол улсын "Улаан ном"-д бүртгэлтэй
-Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 7-р зүйлийн нэгд мазаалай баавгай...


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-1-27 өдөр 01:24
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3)


Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant