Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Өвөлжөө-Зэгстэй дулаахан газарт тухлаж аваад унтана аа

Мазаалай баавгай намрын сүүл, өвлийн эхэн сараас хаврын эхэн сарын дунд хүртэл говийн хахир хатуу хайрган өвлийг ичээндээ унтаж өнгөрөөдөг амьдралын өвөрмөц хэмнэлтэй амьтан. Эгц цавчим хадтай уулын хадны гүн агуй. хаана хаанаасаа нөмөртэй нишэнгэн туж шугуй, сухайн ширэнгэ зэрэг хамгийн дулаан, хүн амьтаас зайдуу, нуугдацтай орчинд хэвтэр засч ичээндээ бэлтгэдэг. Ичээний хэвтэртээ хатсан нишингэ, дэрс, үет ургамлууд зузаан зулж дэвсч зөөллөдөг. Мазаалай ичээгээ хамгийн зэлүүд нуугдацтай орчинд засдаг тул тэр болгон хүнд үзэгдэх нь нь ховор.

Мазаалай баавгайн хуучин ичээ

 


Цагаан богд уулын дүүрэгт мазаалай баавгай XI сарын сүүлээр харагдахаа больж, III сарын дундаас дахин үзэгдэж эхэлдэг тухай тэр нутгийнхан мэдээлснииг А.Бопд (1367) бутээлдээ тэмдэглэсэн байдаг. Энэ мэдээ Цагаан Богд уулын мазаалай баавгайн ичээлэх хугацаа юм. Цагаан Богд уулын Сүүжийн хяр, түүний салбар уулс, Эдрэнгийн нуруу,түүний өвөр Шинэ шанд, Атасын өвөр Хонгор сухайт, Бор хайрханы өвөр, Зуун мод, Хуцын шанд зэрэг ус зэгстэи газар 1930- 1963 онуудад мазаалай баавгайн ичээг нутгийн ард Бадарч, Гомбо, Очир, хилийн албаны ажилтан нар хэд хэдэн удаа үзсэн тухайгаа ярьсан (Болд.1967) байна. Тарвага, зурам зэрэг удаан хугацаагаар жинхэнэ ичдэг амьтнаас мазаалай баавгайн ичээний хэлбэр эрс ондоо. Зун, намрын дэлгэр цагт тарга  тэвээрэг тааруу авсан бодгалиуд өвөл орой ичдэг тухай нутгийн ардын яриа бий. Тухайлбал, 1966оны ХII сарын суулчээр Баян тохойн ус, Лонхот хайрханы орчим бамбарууш дагуупсан мазаалай баавгай явахыг Эхийн голын Тариа бригадын ажилчин Гомбо, Бадарч нар харсан байна. Мазаалай баавгай зарим дулааг өвөл ичээнээсээ гарч агуйн аман дээр наранд ээж хэвтдэг тухай яриа ч бии (Болд. -1957) ажээ.




бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-4 өдөр 06:35
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant