Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Миний амьдрал-Энэ амьдрал Эгэл биш ээ, Энэ амьдралаас өөрийгөө би олсоон!

Мазаалай ингэж амьдарна аа товчхондоо бол
Мазаалай баавгай намрын сүүл өвлийн эхэн с
араас ичээнд орж хаврын эхэн сард ичээнээс гардаг. Эвш ичээндээ төрж бамбаруушаа торнитол түүнийхээ ойр хавиар гөрөөлж бэлчдэг. Эр болон сувай бодгалиуд нэгэн үе ичээнийхээ оир хавиар хүнс гоочилж байснаа баян бүрд хавиар гөрөөлж бэлчдэг. Хаврын хавсарганд гол төлөв өтгөн шагшуурга, эрс, том хад нөмөрлөн байрладаг. Салхи шуурга багатай үед аараг толгодоор хэсэн бажууны өнжмөл үндэс ухаж иднэ. Ногоо соёолж зүйл бүрийн ургамлын үндэс хөөж, навч нахиа гарах V-/I сард захын нам уулсын хажуу бэл, аараг толгод сайр садаргаар өдөр, шөнө ялгалгүй хэсүүчлэн бэлчиж нялх ногооны ургамал эрхтэн, навч нахиа, зарим зүйл шавж, гүрвэл, мэрэгчид гөрөөлж бэлчдэг. Бажууны үндэс хөөж шинэчлэгдэх VI-VII сард уул толгодын хөндий, гуу жалгаар бажууны үндэс ухаж иднэ. Хармаг жимслэх үе VII- X сард хармагийн жимс, бажууна болон бусад зүйл ургамлаар идэшлэж өглөө эрт, оройн сэрүүн, шөнөжин маш идэвхитэй бэлчиж махан тарга суудаг. Намар IХ-Х сард ургамал гандаж усны хэрэглээ ихсэх үед баянбүрд задгай усанд ойрхон байрлаж булгийн хүйтэн усаар ундалж тарга хүчээ чамбайруулан өөхөн тарга сууж ичээнд ороход бэлтгэдэг амьдралын мөчлөгтэй амьтан юм.


бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-4 өдөр 06:40
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant