Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Улсын нийслэлд ирсэн анхны мазаалай

Жараад оны эхээр хил хамгаалах албаны байлдагч Цагаан Богд ууланд III сарын дундуур хадны агуйн амсар дээр нялх гөлөгний чинээ 2 бамбарууш байсан тухай ярианаас үндэслэн үзэхэд мазаалай баавгайн бамбарууш мөн л бусад зүйл баавгайн адил жижигхэн төрдөг бололтой юм. Хил хамгаалалын хайгуулын 2 байлдагч 2 бамбарууштай эвш нэг уулын агуйд байран байхыг олж мэдээд бамбаруушнаасаа эхийг нь холдохыг хэд хоног хүлээсэн боловч хүн байгаан сэжиг авсан эвш 8 хоног нялх бамбаруушнаасаа огт холдоогүй ажээ. Байнга ажиглаж байж эхийг нь идэшлэхээр жаахан холдох хооронд 2 бамбаруушийг нь авч амжиж майхандаа авчирсан боловч эх эвш шөнө ирж тэднийг тэвдүүлсэн бодит мэдээ бий. Байлдагч нар,  ихэр бамбаруушийн нэгийг нь эргүүлэн тавьж нэгийг нь Улаанбаатар хот руу улсын циркд өгсөн боловч тэр нь удаан амьдраагүй байна. Энэ бамбаруушны гэрэл зураг хэвлэлд нийтлэгдсэн нь бий. Энэ явдал 1965 оны үед болжээ.

бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-4 өдөр 08:18
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Hoorhiig, amitan l yum hoino zulzganiihaa hoinoos shanalaal bhdaa.
Бичсэн: Boloroo 02:16, 2009-2-5 | Холбоос | |


Тэр 2 байлдагч яах гэж эхээс нь тэр бамбаруушуудыг салгасан байна. Тушаал авсан байсан юм байх даа. Далайд дусал нэмэр гэж ядаж байхад нэгээр хороочих юмаа
Бичсэн: honzo 07:25, 2009-2-5 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant