Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Мазаалайн зүй бусын хорогдол маш бага болтугай!


Сүүлийн жилүүдийн мэдээнээс үзэхэд бамбарууш дагуулсан мазаалай үзэгдэх нь
ховордсон байх юм. Жил өнжиж төрдөгөөс үзэхэд нөхөн үржил, нөхөн төлжил тааруу амьтан болтой. Эр, эмийн тооны харьцаа тодорхойгүй учир үржлийн биологийн чадавхийг тодорхойлох төсөөлөх ч боломжгүй юм. Өргөн уудам говь цөлөөр бие биеээсээ- хэт их алслагдсан тул жилд ганц тохиох үржлийн үедээ эр эмийгээ олж үржилд орох нь бэрхшээлтэйн дээр нутаг алслан сэлгэх боломж тааруу олон  жил нэг нутагт байран амьдарч байгаа бодголиуд хоорондоо цус ойртох  биологийн зохисгүй үзэгдэл байж болох талтай.

Байршил нутгийн хэт гандуу эколигийн нөхцлөөс үүдэн өлсөж, цангах, хууль бус агнуур зэрэг байгалийн болон  хүний хүчин зүйлийн олон нөлөөнөөс мазаалай зүй бусаар хорогддог байна.

Мазаалай баавгайн байршил идээшил нутаг хэт их гандсанаар энэ зүйл баавгай өлсгөлөнд нэрвэгдэж энэ зүйл баавгай эзэмшил нутгаа орхин идэш тэжээл хайж хаа хамаагүй тэнэдэг байна.

Судалгааны дүн бодит баримтаас үзэхэд их өлссөн мазаалай хилийн цэргийн байр оронд орж элсэн чихэр гурил борц өөхөн тос зэрэг хүнсний зүйлийг идсэн Эхийн голын сууринд айлын хадгалсан борж үр тариагаар хооллосны зэрэгцээ тэдний ишгийг барьсан суурин газрын болон нүүсэн буйрны хогийг ухаж онгичсон мэдээ хэд хэд бий. Өлсгөлөнгийн ийм тохиолдол 50 жилд 6 удаа гарчээ. (Тулгат, Дуламцэрэн, Болд 1993)

Нийт үхэл хорогдлын 21 хувийг өлсгөлөнгийн шалтгаан эзэлж байна. Идэш тэжээл, ус ундгүй тэнэсэн бодгаль өөрийн чадлаар бага зэрэг хүнс олж өллөсөн ч цаашид өөрт байгалиас ногдсон үндсэн тэжээлгүй учраас ширвэгдэн хорогдох нь зайлшгүй юм.

Мазаалай баавгайн зүй бус хорогдол (1943-1993 он)

Байршил идээшил нутгийн булаг шанд хатан ширгэж ус ундгүй болсноор усны үнэрээр зун худагт очин түүнээс ус уухаар 3 мазаалай баавгай унаж үхсэн тохиолдол бий бөгөөд энэ нь нийт зүй бус хорогдлын 13 хувийг эзлэж байна.

Дархан цаазтай, дэлхийн болон Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэлтэй, CITES-ийн 1-р хавсралтанд орсон, нэн ховор мазаалай баавгайг орон нутгийнхан хууль зөрчин агнасан тохиолдол огт гараагүй байна. Харин өөр нутгаас ирсэн хил хамгаалалтын цэргийнхэн, геологи хайгуулынхан, гадаадынхан хууль зөрчин энэ зүйл нэн ховор амьтныг авласан тохиолдол бидэнд мэдэгдэж байгаагаар 11 удаа гарчээ. Хууль бус агнуураас болж хорогдсон шалтгаан нийт хорогдлын 54 хувийг эзлэж байна. Энэ зүй бус хорогдолууд нь мазаалай баавгайн тооны өсөлтөнд нөлөөлсөн нь мэдээж боловч тооны өсөлтийг хязгаарлагч гол хүчин зүйлд бага хамааралтай.


бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-4 өдөр 08:22
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant