Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Мазаалай махчин уу? аль эсвэл өвcчин үү? Таагаарай!

Алтайн өвөр говийн мазаалай баавгайн одооны идэж байгаа тэжээлийн бүрэлдэхүүний 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байгаа нь энэ зүйл нэн ховор амьтны амьдралын хэвийн үйл ажиллагаанд зохицон, хоол (боловсруулах эрхтний физиологит нийцсэн бүрэлдэхүүнтэй хүнс хэрэглэж байна гэж үзэх онолын үндэсгүй юм. Мазаалай баавгай өөрөа махан идэшт амьтан. Махан идэшт амьтны хоол боловсруулах эрхтний анатомын бүтэц, физиологийн үйл ажиллагаа өвс ургамлыг өвсөн тэжээлт амьтдынх шиг бодисын солилцоонд оруулж, өөрийн эрч хүчийг нөхөн сэргээх тийм золилдолгоо байхгүй, тийм үйл ажиллагаа ч үгүй. Мазаалай баавгайн байршил идээшил нутагт түүнд хүнс болох амьтан ховор учраас өлбөрч үхэхгүйн тулд аргагүйн эрхэнд тэнд ургадаг зарим ургамлаар өл залгаж голоо зогоож байгаа нь түүнии ялгадсыг задлан шинжлэхэд тодорхой болсон юм. Ялгадсанд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд амьтны гаралтай мах, уурагт хүнсийг боловсруулахад зохицсон физиологийн үйл ажиллагаатай махан идэшт амьтан мазаалай баавгайн хоол боловсруулах эрхтэн эслэг ихтэй ургамлыг бодисын солилцоонд оруулж өөрийн болгож чадалгүй шууд ялгадасаараа гаргасан байна. Махан идэшт мазаалай баавгай ургамлын эслэгийг өвсөн тэжээлт- амьтад шиг дахин хивж боловсруулах физиологийн үйл ажиллагаагүй учраас өлсөхийн эрхэнд идсэн ургамал шингэлгүй бараг анхны байдлаараа ялгадсаар гаргах нь зүйн хэрэг юм.

Улаан гоёо идсэн Хармаг идсэн

Мазаалай бавгайн баас

Алтайн өвөр говийн мазаалай баавгай 32 зүйл ургамлыг их хэмжээгээр идэж тэр нь боловсролгүй ялгадсаар нь бараг тэр хэвээрээ гарч байгаа нь энэ зүйл ховор амьтан өлсөхийн эрхэнд тэнд хамгийн элбэг байдаг идэж болох зүйлээр ходоодоо хуурч дүүргэдэг нь илт. Хэрэв амьтны гаралтай хүнс бага боловч олдвол тийм олон зүйл ургамлыг өвсөн тэжээлт амьтан шиг идэхгүй Говийн өвсөн тэжээлт амьтад ч мазаалай баавгай шиг тийм олон зүйл ургамлаар идэшлэх нь ч ховор. Ус ууж, өвс идэж сульдсан мазаалай баавгай бусад махан идэшт амьтдын адил өөрийн хүч чадал, авхаалж самбаагаараа том өвсөн тэжээлтнийг барьж идэх чадал мөхес тул өвсөөр ходоодоо хуурч өлсөж хорогдсоор байгаа юм. Амьтны гаралтай хүнсээр дутахгүй бол уулын зэрлэг амьтан мазаалай баавгай айлын хотонд орж гэр орон, байшин, саравчийг нь онгичиж шуудайтай борцыг хулгайлах вэ? Нэн их махассанаас л ийм үзэгдэл гардаг байна. Махан идэшт амьтдын физиологийн хэвийн үйл ажиллагаанд юугаар ч орлуулах боломжгүй уургийн амин хүчил нэн чухал шаардлагатай бөгөөд тийм хүнснээс биөд хэрэгтэй амин дэм болон бусад бодисуудыг авч амьдрал хэвийн явагдах ёстой. Физиологийн хэвийн үйл ажиллагаанд зохицсон уураг, амин хүчил агуулсан тэжээл Алтайн өвөр говийн мазаалай баавгайд олдохгүйгээс тэндхийн ихэнх бодгаль тэжээлийн доройтолд орж турж эцсэн байдаг. Тэжээлийн доройтлоос болж бие нь давжаарч нөхөн үржил, амьдрах чадвар муудсаар опшрохгүй, улам цөөрөх талруу нэн их хэлбииж эрчимтэй уруудсаар байгаа юм.

Мазаалай баавгай ус, тэжээлээр дутагдаж өлбөрч хорогдоод байгаад Говийн их дархан цаазат газрын захиргаа, судлаачид дугнэпт хийж мазаалай баавгаид тусгайлан нөөцийн сав,. тэжээпийн тэвш бэлтгээд туундээ тэжээл хурэлцэхуйц хэмжээгээр хавар ичээнээс гарсаны дараа тавьж өгдөг юм. Тэндхиин мазаапаи баавгай хүний тусгайлан бэлтгэсэн тэжээлд сайн дасч. Шинэ ногоо цухуйтал хаваржин хорголжингоор хооллодог байна.



ГИДЦГЗ-аас бэлтгэсэн хорголжин тэжээлд идэж буй мазаалай баавгай/ Шар хулсны Баян бүрд/

Хорголжин зөвхөн малд зориулсан, дан ургамлаас бүрдсэн, эслэг их,. шингэх протиен багатай тэжээл билээ. Зөвхөн малд л зориулж үйлдвэрлэсэн энэ хорголжин тэжээлийг ГИДЦГ-ынхан мазаалайд баянбүрд задгай усны дэргэд байрлуулан тавьж өгдөг. Их өлссөн мазаалай баавгай тэр хорголжин тэжээлээс цадатлаа иддэг. Хуурай, шахмал хорголжин тэжээл идсэн мазаалай баавгай ангаж цангах ба булгийн хуйтэн уснаас ханатлаа уудаг. Баянбүрдийн булаг, савтай хорголжин тэжээл хоёрын хоорондох мазаалай баавгайн зам дээр болон тэжээлийн савыг тойроод намрын цатгалан том үхрийн баас шиг палигар баас газар сайгүй хөглөрнө. Ялгадсыг ажиглахад хорголжин тэжээл жаахан бутарч жижгэрсэнээс өөр өөрчлөлтгүй тэр хэвээрээ байдаг юм. Эслэг их, шингэх протейн бага түүхий гурилан бүтээгдэхүүн махан идэшт мазаалай баавгайн ходоодонд боловсролгүй булгийн хүйтэн усаар шууд туугдан бараг анхны байдлаараа гадагшилдаг байна.



Бодит байдлаас үзэхэд хорголжин тэжээл мазаалай баавгайд хоол болох нь бага, харин ч түүний хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаанд дарамт болж шингэхгүй шингэн их алдуулдаг болтой.

Хорголжин тэжээлийг уурагт болон эрдэсээр баялаг хүнсний зүйлтэй хамтатгаж өгвөл мазаалай баавгайн биед тэжээл болж элч хүч нэмэх бололтой. Ангилал зүйн хувьд нэгэн үе мазаалай баавгай нэг зүйлд хамруулж байсан Хойд Түвдийн Ursus prinosus зүйл баавгайн идэш тэжээлд зарим хүнсний зэрлэг ургамлын жимс, үр улирлын чанартай оролцдог бөгөөд гол тэжээл нь /тарвага, огдой, туулай, оронго гөрөөс, болон уул, талын том өвсөн тэжээлт амьтад болдог ажээ. Зэрлэг өвсөн тэжээлт амьтдын мах нь уураг түүнд агуулагдах амин хүчлээр баялаг, ялангуяа тарваганы маханд шинжлэх ухаанд одоо мэдэгдээд байгаа 20 амин хүчил бүгд байдаг. Түүнээс гистидин, валин, метионин, изо-леицин, лейцин, фенол-аланин зэрэг үл орлогдох 8 амин хүчилтэйгээрээ тарваганы мах амьтны биед нэн чухал ач холбогдолтой. байдаг. Ийм хүнс хэрэглэдэг махан идэшт амьтны амьдралын хэмнэл хэвийн байх нь эргэлзээгүй. Хэвийн нөхцөлд амьтан ургамлын холимог хүнс хэрэглэдэг махан идэшт амьтны хүнсний бүрэлдэхүүний дийлэнх хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байж түүний хоол боловсруулах физиологийн үйл ажиллагаа тэгширч идсэн тэжээп бодисын солилцоонд орж биеийн элч хүчийг нөхөх болно.

Бүрэлдэхүүний 80 хувь нь амьтны гаралтай, амин хүчлээр баялаг уурагт, үлдсэн хэсэг нь эрдэс бодис ихээр агуулсан тусгай жороор зөвхөн мазаалай баавгайд зориулсан тэжээл бэлтгэж идэш тэжээлээр нэн их дутагдалтай байдаг хаврын улиралд хангалттай өгөх шаардлагатай байгаа юм. Биотехникийн ийм зохистой арга хэмжээг зохион байгуулвал хэт гандуу нөхцлөөс үүдсэн хүнсний дутагдал, тэжээлийн доройтлоос одоо байгаа цөөн хэдэн мазаалай баавгайгаа аварч устаж үгүй болох аюулаас хэдэн арван жилээр хойшлуулна. Улмаар үржуүлэн олшруулах нөхцөл бүрдэх боломжтой юм. Одооны нөхцөл байдлаар малд өгдөг (мал заримдаа голоод иддэггүй) хорголжингоор голыг нь зогоож, өлсгөлөнгөөр оргилсон их идэх хүслийг нь ургамлаар хуурч дараад байвал тэжээлийн доройтол, өлсгөлөнд нэрвэгдэж хэдхэн жилийн дотор Алтайн өвөр говьд мазаалай баавгай үзэгдэхгүй болох аюул нүүрлээд байна.

Амьтны амьдрах чадвар, биологийн нөхөн үржихүй, нөхөн төлжихүй,тооны өсөлт тухайн бодгалийн физиологийн хэвийн уйл ажиллагаанд хамгийн сайн тохирч зохицсон хүнс тэжээлтэй шууд хамааралтай байдаг. Иймээс Алтайн өвөр говьд мазаалай баавгай хамгаалах үйл ажиллагаа, биотехникийн арга хэмжээнд энэ зүйл нэн ховор амьтныг уурагт тэжээлээр хангах асуудал урьтал болгох шаардлагатай байгаа юм. Тэжээлийн асуудлыг зохистой шийдвэрлэж чадвал хамгаалалтын нэг чухал хэсэг цэгцрэх болно.


бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-4 өдөр 08:22
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Sonirholtoi yum aa
confused Zov saihan setgeleer huchee negtegvel boloh yosoi idesh ter tom govid ter hedhen mazailai neeree bi biee olohgui bolj baigaa yum baina bar zereg boogluu heregtei bol uu hool tejeeliin nutagshuulah asuudal ene 2-iig shiideh arga zamiig todoroiloh sudalgaa shinjilgeeg l sain hiih heregtei yum baina unheer undeslel saitai baihad sanhuujilt bolj l taaraa OLNII KHUCH OLOMGUI DALAI gedegdee unshij baih bolnoo ene blogiig unshij bainaa ene asuudlaad gargasn onovchtoi shiidliig ooriin bolomjoor temjih bolno
Бичсэн: Hi 02:54, 2009-4-4 | Холбоос | |


Бүр идэж байгаа хоол хоолойгоор давахаа байчихлаа. Ямар сонирхолтой юм. Энэ хэдэн оны судалгааны үр дүн юм. Саяхных уу? тэ.
Хөөрхий минь, хүнээр бол гуйлгачин шиг л амьдарч байгаа юм байна даа. Гуйлгачин бол яаж ийж байгаад нэг мах олоод амандаа хийчихнэ. Энэ мазаалай тэгж чадахгүй. Ер нь бүгдийг барьж авч цуглуулаад, дэлхийн том том зоопаркуудад тараагаад өгчихсөн нь дээр юм шиг. Гэрээ энэ тэрийг нь сайн хийгээд 5-н жилийн дараа буцааж авна гэдэг ч юм уу. Гэхдээ монголчууд өөрөө монгол мазаалайгаа аврахгүй бол хүний хүнд даагаад өгчих тийм ч найдвартай биш байдаг. Өөр хувилбар гэхээр олигтой юм орж ирдэггүй sad
Бичсэн: honzo 07:15, 2009-2-5 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant