Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Мазаалай юу идэж байна вэ?

Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг Алтайн өмнөх говийн Мазаалайн шанд, Шар хулс, Цагаан Богд, Цагаан тохой, Хуцын шанд,  Өлзии билгэхэд нутагладаг мазаалай баавгайн идэш тэжээлд 26 зүйл ургамал оролцдогийг бүртгэсэн байна.

Мазаалай баавгайн идэш тэжээлийн ургамлын зүйл (Ялгадсанд тохиолдсон ургамал)



Р. Тулгатын мазаалайн бааснаас тодорхойлсон 26 зүйл ургамал дээр бид 6 зүйл ургамал нэмж бүртгэснээр Алтайн  өвөр говийн нэр бүхий нутгийн мазаалай баавгайн тэжээлд янз бүрийн улиралд 32 зүйл ургамал ямар нэгэн хэмжээгээр оролцдогоос 2 зүйл хармаг, намхан бажууна. 4 зүйл зээргэнэ, 2 зүйл сонгино эгэл нишэнгэ, 2 зуйл махирс. 5 зүйл сухай, дэрс зэрэг ургамлыг мазаалай баавгай зонхилон иддэг байна. Эдгээр ургамлуудаас бажууна (Rheum nanum) хармагийг (Nitraria Sibirica Pall, Nitraria Rovorovskii Kom) хамгийн дуртай сайн (60-аад хувь), сонгино (Allium Mongolicum Regel, Allium polynhizum Turz.et Regel), орос махирс, зээргэнэ, (Ephedra gauca Rgl, Ephedra Przevalskii Stapf, Ephedra eqiusitina Bqe, Ephedra sinica Stapf) –ийг улирлын чанартай болон сайн иддэг байна.

Өөрөөр хэлбэл, мазаалай баавгайн үндсэн хүнс нь дээрхи нэр бүхии 10 гаруй зүйл ургамал юм. Эдгээр ургамлаас бусад ургамлаас тохиолдлын чанартай юм уу тэжээлгүйдэж өслсөн үедээ өл залгуулж гоочилдог байна.



бичсэн: Amaraa | төрөл: Мэдээлэл 2009-2-4 өдөр 08:22
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant