Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Ерөнхийлөгч Н. Энхбаяр Давосын чуулган дээр Мазаалай ярьж явжээ.




Монголын ховор ан амьтныг хамгаалах үндэсний комиссын нарийн бичгийн дарга О. Доржраа гэж экологийн болон хүний хүчин зүйлсээс шалтгаалан Монголд ховордож буй ан амьтны төлөө сэтгэл чилээж явдаг нэгэн хүмүүнтэй Малаалай хамгаалах санаачлагын залуус очиж уулзлаа. Тэрээр ховордсон энэхүү амьтныг хамгаалахаар залуус маань нэгдэж ажиллаж байгаад, хамтарч ажиллах хүмүүс нэмэгдэж байгаад баяртай буйгаа илэрхийлэн найрсагаар хүлээж авлаа.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд тус комиссоос мазаалайг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын талаар Доржраа гуай бидэнд танилцуулж, бид харин зорилго, өнөөгийн явуулж буй үйл ажиллагаа, цаашдын зорилгын талаар танилцуулан цаашид эргэж холбогдож танилцуулга, материал, кино сэлтийг авч вэб сайт дээр тавих, залуучуудад зориулсан уулзалт хурал цуглаанд Доржраа гуайг урьж оролцуулан илтгэл танилцуулга хийлгэх боломжийн талаар тохиролцлоо.

Ховор ан амьтныг хамгаалах үндэсний комиссоос мазаалай баавгайг хамгаалах талаар өнгөрсөн жилүүдэд олон чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

            Энэхүү амьтны генетикийн материалыг АНУ-н лабораторил илгээж генийн хувьд биеэ даасан зүйл эсвэл Энэтхэг, Пакистанд байх нэгэн зүйлийн баавгайтай ижил төрөл эсэхийг тогтоох, улмаар ижил зүйл бол тэндээс баавгай авчирч цөөрсөн мазаалайнхаа цусыг сэлбэх олшруулах боломж бий болох юм байна. Хэрвээ үнэхээр дэлхийд хаа ч байхгүй бие даасан зүйл болж таарвал энэхүү амьтныг унаган амьдарч ирсэн орчинтой нь маш төстэй бичил орчинд хагас тэжээвэр маягаар өсгөж үржүүлэх зорилгоор Говийн их дархан газарт мазаалай тэжээх байрыг барьж бэлтгээд байгаа юм байна.

Мөн энэхүү амьтныг хамгаалах талаар ерөнхийлөгч Н. Энхбаяр хүртэл анхаарч Давосын чуулга уулзалтанд оролцохдоо холбогдох хүмүүст танилцуулж мазаалайн зураг бэлэглэжээ.  

Ховор ан амьтныг хамгаалах комиссоос мөн мазаалайн нэмэлт тэжээлийн жижиг цехийг байгуулаад байгаа юм байна.

Мазаалайн байршил нутаг шилжилт хөдөлгөөний тандах зорилгоор нийт найман баавгайд сансараас тандан судлах боломжтой хүзүүвч зүүж энэхүү хүзүүвчийн тусламжтайгаар Монгол нийт 3 бүл мазаалай амьдарч байгаа гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм байна. Энэхүү 3 бүлээс 2 бүл нь хоорондоо ямар нэгэн байдлаар холбогдох боломжтой бол нэг нь мөнөөх алдарт Сэгс цагаан богд ууланд тусгаарлагдмал байдалтай болоод байгаа юм байна.

АНУ-с ирэх генетикийн эцсийн дүгнэлтээс хамааран цаашид ямар арга хэмжээ авах талаар төлөвлөж шийдэлд хүрэх юм байна.







бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-6 өдөр 02:26
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Huu bidnii hiih ajil bol ter sudalgaanii ur dungees hamaaralguigeer, olon niited taniulah, surtachlah, bas hool hunsnii asuudald zoriulsan sang bii bolgoh geed olon niited handsan olon ajiluud n uldej bgaa gesen ug. happy
Бичсэн: Boloroo 09:32, 2009-2-9 | Холбоос | |


Aaн тэгэхээр бид юу хийж чадах вэ?
Бичсэн: xvv 10:09, 2009-2-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant