Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Ховор амьтан хамгаалах үндэсний комисс

О. Доржраа гуайн бидэнд танилцуулсан материалуудаас та бүхэнд хүргэе.

Товч танилцуулга

МОНГОЛЫН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ.

Монгол улсын Засгийн газар анх 1990 онд 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 тоот захирамжаар тахийг угуул нутагт нь сэргээн нутагшуулах үндэсний комиссыг 14 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны нарийн бичгийн даргатай байгуулж ажиллуулсан юм.

Тус комисс нь тахийг Монгол орондоо сэргээн нутагшуулах, улмаар анх амьдарч байсан газарт нь тавьж зэрлэгшүүлэх зорилгоор өөрийн орны болон гадаад орнуудын амьтны хүрээлэнгүүд, тахь судлаач эрдэмтэд, байгаль сонирхогч сайн сэтгэлт хүмүүстэй хамтран ажиллаж эхэлсэн,

Тахийг 2 газарт хүлээн авахаар зохих бэлтгэлийг хангаж 1992 оны 06-р сарын 05-ны өдөр анхны 21 толгой тахийг Нидерланд, Герман, Украйнаас хүлээн авнаас хойш өөрийн орны болон гадаадын зарим эрдэмтэн, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даасан төслийн хүрээнд явуулж, мэргэжлийн хүмүүсийг байнга ажиллуулж аж ахуй зохион байгуулалтын шаардлагатай арга хэмжээг тухай бүрийд нь авч хэрэгжүүлж ирлээ.

Энэ ажил эхнээсээ амар хялбар байгаагүй, ихээхэн эрсдэлтэй, зарим хүмүүсийн эргэлзээг төрүүлж байсан боловч төр засгийн дэмжлэгт түшиглэн, эрдэмтэн мэргэжилтэн бидний уйгагүй хүчин чармайлтаар амжилттай хэрэгжиж өнөөгийн байдлаар манай улсын (Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал зэрэг) 3 газарт 370 гаруй тахь амжилттай нутагшин өсөн үржиж байгаа бөгөөд зөвхөн 2008 онд 56 унага хүлээж аваад байна. Ийнхүү уугуул нутагтаа устаж, Европ, АНУ, Австралийн амьтны хүрээлэнд амьдарч байсан тахийг төрөлх нутагт нь эргүүлэн авчирч зэрлэгшүүлэн үржүүлж байгаа нь зөвхөн манай орны төдийгүй дэлхий дахины ач холбогдолтой чухал ажил болж байна.

Монгол улсын Засгийн газраас тахь нутагшуулах зорилтыг амжилттай хэрэгжүүлсэнийг сайшаан дэмжиж, тахь нутагшуулах үндэсний комиссын ажлын хүрээг өргөтгөн 1994 оны 10-р сарын 12 ны өдөр 176 тоот тогтоолоор монголын нэн ховор болон, ховордож болзошгүй бусад ан амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх асуудлыг хариуцах "Монголын ховор амьдыг хамгаалах үндэсний комисс" болгон зохион байгуулсан юм.

Тус комисс нь монгол орныхоо ховор амьтдыг хамгаалах асуудлыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулж, нэн ховор амьтдын гол нутаг болох Говийн их дархан цаазат газар, говийн экосистемийг иж бүрнээр нь хамгаалах, зэрлэг амьтдын хэвийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж буй гол хүчин зүйлийг илрүүлж, байршил, өсөлтийг тогтворжуулахад юуг анхаарах талаар

нарийвчилсан судлагаанд тулгуурлан жил бүр тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол оронд элбэг байсан хапиун буга, бөр гөрөөс, хүдэр, хар сүүлт зээр, тарвага, туулай, хэрэм, зурам хүртэл сүүлийн жилүүдэд тархац нутаг нь хумигдан тоо толгой нь эрс цөөрлөө.

Энэ байдалд дүгнэлт хийж, байгаль орчин ялангуяа зэрлэг ан амьтдыг хамгаалах талаар УИХ, Засгийн газраасхэд хэдэн хууль>тогтоолууд гарсан боловч амьдралд төдийлэн хэрэгжихгүй байгаагаас ан амьтдаа хамгаалах ажилд тодорхой ахиц гаргахгүй байна.

Тухайлбал: Ан амьтдын нөөцийг үнэн зөв тогтоох, мэдээлэлийн сан бүрдүүлэх, зэрлэг амьтдыг хамгаалахад шаардагдах жил бүрийн зардлыг Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 20-ийн'2 дугаар заалт, Байгалийн нөөц ашигласны төлбөрөөс байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хувь хэмжээний тухай Монгол улсын хуулийн 4-ийн 1 дүгээр заалтад ховор ан амьтдыг хамгаалах үйл ажиллагаанд зориулан шаардлагатай зардал гаргахыг тодорхой заасан байдаг боловч огт хэрэгждэггүйгээс арга буюу зөвхөн гадны төсөл, дэмжлэг хараад суухаас өөр аргагүйд хүрдэг.

Одоогоор олон улсын хэмжээнд анхаарал татаж байгаа хавтгай тэмээ, мазаалай баавгай, ирвэс хандгай, халиун буга, аргаль хонь, бөхөн гөрөөс,халиу, минж зэрэг нэн ховор амьтдыг гадны төслийн хүрээнд судлах, хамгаалах ажлыг зохион байгуулж байна.

Ялангуяа зөвхөн монголын говьд үлдвэр төдий байдаг, дэлхийд өөр хаана ч байдаггүй 20-30 толгой болтлоо цөөрч устах дөхсөн мазаалай баавгайг хамгаалах асуудал манай улсын хойшлуулашгүй ойрын зорилт болон тавигдаж, олон улсын холбогдох байгууллагын анхаарлыг татаж байна.

Ер нь сүүлийн жилүүдэд манай төр засаг ан амьтдын талаар тодорхой анхаарахгүй, зөвхөн ашиглах асуудлыг урьтал болгодог болсныг зориуд тэмдэглэж, энэ асуудлыг онцгой анхаарахгүй бол манай улсыг дэлхийд нэрд гаргасан: зэрлэг ан амьтад маань нөхөн сэргэхгүй хэцүү нөхцөл тулгарч байгааг анхаарах цаг болсон шүү.

Ойн нөөц, нөхөн сэргэлтэд онцгой анхаарч биеэ даасан агентлаг байгуулаад байгаа атлаа, тэнд зэрлэг ан амьтны талаар юу ч дурсахгүй байгаа нь дэндүү харалган, явцуу бодлого мэт санагддаг юм. Зэрлэг ан амьтдын өнөөгийн тулгамдсан асуудалд анхаарал хандуулж үндэсний комиссын гишүүдийн дүгнэлтэнд үндэслэн санал болгоход:

1. Ойн нөөцийг хамгаалахад ан амьтнаас нь салгаж болохгүй

шинжлэх ухааны  үндэслэлийг  анхаарч,  ойн  хэрэг эрхлэх газарт

ангийн   асуудлыг   хамтатгах   буюу   эсвэл   яаманд   ан   агнуурын

мэргэжилтний тоог нэмэх

 

2.  Монгол   орны   ан   амьтны   нөөц   тогтоох   ажил   сүүлийн жилүүдэд огт хийгдээгүй байгаа тул энэ ажлыг яаравчлан хийх, санхүүжилтийн эх үүсвэрийг   хуулийн заалт ёсоор бүрдүүлэн гаргаж байх.

3.  Тусгай  зориулалтаар  агнах  ховор  амьтны  тоог үнэн зөв гаргасан нөөцийн байдалд тулгуурлан тогтоож зөвшөөрлийн эрхийн бичгийг олгохдоо дуудлага худалдааны журмаар зохион байгуулж байх. Зарим нэн ховор амьтад (угалз, тэх, хар сүүлт зээр зэрэг)-ыг тодорхой хугацаагаар агнуулахгүй байх.

4.  Ан амьтны нөөцийг тогтоох, агнуур зохионы байгуулалтын ажил   гүйцэтгэх   мэргэжлийн   байгууллагыг   дэмжиж,   жил   бүр төлөвлөгөөтэй санхүүжилтын эх үүсвэр бүрдүүлж өгч байх.

5.  Зарим ховордож байгаа ан амьтдыг байгалийн аятай нөхцөл бүрдүүлж өсгөн үржүүлж байгаа ажлын эхлэлийг хууль эрх зүйн хүрээнд  дэмжиж,   орон  нутагт  ой  ангийн  нөхөрлөл,  хамтлагийг жинхэнэ ёсоор байгуулж ажиллуулах. Энэ ажил сүүлийн жилүүдэд хэлбэр төдий эхэлж байгааг үр дүнтэй бодит ажил болгох.

6.  Байгалийн  аялал  жуулчлалыг хүмүүсийн  сэтгэлийг  ихээр эзэмдэх болсон ан амьтан, байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий газруудтай нягт холбон хэрэгжүүлэх Ялангуяа өсвөрийн үе, хүүхэд багачууд, оюутан залуучуудыг энэ ажилд олноор татан оролцуулж, тэдний  байгаль  орчноо  хайрлан  хамгаалах  эх  оронч   сэтгэлгээг хөгжүүлэх зэрэг асуудлыг ойрын үед анхаарч ажиллах нь чухал байна.

 

МОНГОЛЫН ХОВОР АМЬТДЫГ ХАМГААЛАХ ҮНДЭСНИЙ КОМИСС



бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-2-9 өдөр 12:14
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



urialga
enehvv mazaalia hge delhiin 20n hedhen ulden amtniig zuer yriad togtool gargaj yrih bish odoo bodit ajilaa hiij eheltsgeey eeeeeee hamtran, setgeleeree ajillahad belen bn aaa chadlaaraa ene amtniig hamgaalah bolnoo
Бичсэн: Nomin (зочин) 10:35, 2012-1-8 | Холбоос | |


гоё шүү үнэхээр сак
Бичсэн: Зочин 01:44, 2009-10-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant