Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Нүдэндээ алмаазтай Монгол мазаалай байна гэнэ, бүр дэлхийд ...

ургыг gogo.mn-с

Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хэтэрхий зоосны нүдээр харж, зоосны нөгөө талд байгаа экологийн тэнцвэр, тогтвортой байдлыг анзаараагүй олон жил болсоны золиос болсон хөөрхий мазаалай одоо харин зоосон дээр залраад авсан чинь дэлхийн шилдэг зоосны төрх болчихдог байна шүү.
Мөн нөгөө талаас Монголчууд маань бас ч гэж хэрээрээ мазаалайгаа хулсны баавгайнаас дутахааргүй сурталчилж таниулах чиглэлээр хийж байгаа ажлын нэгээхэн үр дүн, боломж байгааг харуулсан баримт болжээ. 

Зургыг gogo.mn-с




Ингээд та бүхнийг news.mn дээр гарсан дараах мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна.
"Дэлхийн шилдэг арван зоост Монгол зоос багтжээ

Жил бүр уламжлал болгон шалгаруулдаг дэлхийн шилдэг арван зоосны нэгээр Монгол зоос тодорчээ. Шилдэг мөнгөн зоос төрөлд тэргүүн байранд шалгарсан уг зоос нь алмаазан нүдтэй мазаалайг дүрсэлсэн 500 төгрөгний зоос бөгөөд ан амьтан, байгаль орчныг хамааглах утгыг агуулсанаараа ихээхэн өвөрмөц болсон аж. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 17-нд төрөл тус бүрээр нэрийг нь зарласан энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт энэ сарын 12-ны өдөр болж өнгөрсөн бөгөөд шилдэг арван зоост Беларусын хоёр, АНУ-ын гурав , Монгол, Британи, Итали, Австри, Данийн нэг нэг зоос орсон байна. Харин энэхүү өвөрмөц тэмцээнд шилдгээр шалгарсан зооснуудын үзэсгэлэн ирэх сарын долоонд Герман улсын Берлин хотноо болох ба шилдэгүүдийн шагналыг энэ үеэр гардуулах ажээ."

Д.Дэлгэр
Эх сурвалж
http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=35418



бичсэн: Amaraa | төрөл: Мэдээлэл 2009-01-27 өдөр 16:34
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



би хэрэглэмээр байна !!!
Бичсэн: piglet 15:09, 2009-01-29 | Холбоос | |


Уул нь энэ зоосоо хэрэглэдэг бол дэлхийн шилдэг зоос болгосон гол утга, агуулга нь хэрэгжинэ дээ.
Бичсэн: honzo 20:15, 2009-01-27 | Холбоос | |


Hoorhiig bussines-d l bitgii ashiglachiharaidaa te loser
Бичсэн: Boloroo 16:48, 2009-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.




:-)
 
xaax