Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

2010.01.01-нээс нийлэг уутны хэрэглээг хориглоно

Засгийн газраас энэ оны эхний хагаст байгаль орчны талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллээ дүгнэн гаргажээ.  Монгол Улсын цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж гаргажээ. Мөн УИХ-д хуулийн төсөл оруулан хэлэлцүүлж, батлуулснаар нийлэг уутыг сав, баглаа, боодлын зориулалтаар импортоор оруулах болон хэрэглэхийг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориглох болсон.

Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг б...


бичсэн: xvv | төрөл: 2009-09-03 өдөр 17:51
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4)

Мазаалайг дэмжигч

Бидний үйлсийг дэмжигч "Үндэсний ухамсар" клубын талаар энд танилцуулах гэсэн юм.
Анх 19-р хороололд "Ном"кафе нээгдсэн байхыг хараад сонирхож орж үзсэн маань их азтай хэрэг болсондоо.
Эргэн тойрон эх оронч, үндэсний үзэл шингэсэн зурагууд өлгөсөн, цөөнгүй хэдэн ном бүхий номын сантай, цэвэрхэн, тухтай энэ кафед сууж өөр хоорондоо элдэв зүйлийг ярих боломжтой, төдийгүй хүүхэд, зулуучуудад үнэ төлбөргүй ном уншуулах, гээд бидний мөрөөддөг байсан орчинг бүрдүүлсэн байсанд сэтгэл их татагдсан шүү. 


    

12 инженер залуу анх Шилийн богд явах замдаа ярилцаж, зорилгоо нэгтгэн эхлүүлсэн эн...

бичсэн: Boloroo | төрөл: Санаачлага 2009-02-17 өдөр 18:04
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9)

ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН

...үргэлжлэл......бас нэг хэсэг материал...


бичсэн: Boloroo | төрөл: 2009-02-10 өдөр 15:50
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6)

Ховор амьтан хамгаалах үндэсний комисс

О. Доржраа гуайн бидэнд танилцуулсан материалуудаас та бүхэнд хүргэе.


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-02-09 өдөр 12:14
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2)

Ерөнхийлөгч Н. Энхбаяр Давосын чуулган дээр Мазаалай ярьж явжээ.




Монголын ховор ан амьтныг хамгаалах үндэсний комиссын нарийн бичгийн дарга О. Доржраа гэж экологийн болон хүний хүчин зүйлсээс шалтгаалан Монголд ховордож буй ан амьтны төлөө сэтгэл чилээж явдаг нэгэн хүмүүнтэй Малаалай хамгаалах санаачлагын залуус очиж уулзлаа. Тэрээр ховордсон энэхүү амьтныг хамгаалахаар залуус маань нэгдэж ажиллаж байгаад, хамтарч ажиллах хүмүүс нэмэгдэж байгаад баяртай буйгаа илэрхийлэн найрсагаар хүлээж авлаа.

Уулзалтаар өнгөрсөн хугацаанд тус комиссоос мазаалайг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын талаар Доржраа гуай бидэнд танилцуулж, бид харин зорилго, өнөөгийн ...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-06 өдөр 14:26
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2)

Уулзалт

Бид энэ санаачлагаа гаргаад хагас сар болж байгаа хэдий ч олон санал, санаачлагууд гарч тэдгээрийг хэрэгжүүлж тодорхой үр дүн болгох гэж хичээж байгаа билээ. Үүнийхээ хүрээнд өчигдөр Амараа, банжигийн Батаа123  бид гуравуул "Ховор амьтан хамгаалах үндэсний комисс"-ын нарийн бичигийн дарга О. Доржраа гуайтай Мазаалайн талаар болон энэ чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа ажилуудын талаар мэдээлэл авах зорилгоор уулзлаа. Биднийг халуун дотноор хүлээн авч ховор амьтдын болон Мазаалайн талаар, комиссынхаа үйл ажиллагааны талаар, судалгаа шинжилгээний ажилуудынхаа талаар товч, тодорхой ярьж өгч, бидн...

бичсэн: Boloroo | төрөл: Санаачлага 2009-02-06 өдөр 14:03
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5)

Мазаалай юу идэж байна вэ?

Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг Алтайн өмнөх говийн Мазаалайн шанд, Шар хулс, Цагаан Богд, Цагаан тохой, Хуцын шанд,  Өлзии билгэхэд нутагладаг мазаалай баавгайн идэш тэжээлд 26 зүйл ургамал оролцдогийг бүртгэсэн байна.

Мазаалай баавгайн идэш тэжээлийн ургамлын зүйл (Ялгадсанд тохиолдсон ургамал)



Р. Тулгатын мазаалайн бааснаас тодорхойлсон 26 зүйл ургамал дээр бид 6 зүйл ургамал нэмж бүртгэснээр Алтайн  өвөр говийн нэр бүхий нутгийн мазаалай баавгайн тэжээлд янз бүрийн улиралд 32 зүйл ургамал ямар нэгэн хэмжээгээр оролцдогоос 2 зүйл хармаг, намхан бажууна. 4 зүйл зээргэнэ, 2 зүйл ...


бичсэн: Amaraa | төрөл: Мэдээлэл 2009-02-04 өдөр 20:22
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6)

Мазаалай махчин уу? аль эсвэл өвcчин үү? Таагаарай!

Алтайн өвөр говийн мазаалай баавгайн одооны идэж байгаа тэжээлийн бүрэлдэхүүний 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай зүйл эзлэж байгаа нь энэ зүйл нэн ховор амьтны амьдралын хэвийн үйл ажиллагаанд зохицон, хоол (боловсруулах эрхтний физиологит нийцсэн бүрэлдэхүүнтэй хүнс хэрэглэж байна гэж үзэх онолын үндэсгүй юм. Мазаалай баавгай өөрөа махан идэшт амьтан. Махан идэшт амьтны хоол боловсруулах эрхтний анатомын бүтэц, физиологийн үйл ажиллагаа өвс ургамлыг өвсөн тэжээлт амьтдынх шиг бодисын солилцоонд оруулж, өөрийн эрч хүчийг нөхөн сэргээх тийм золилдолгоо байхгүй, тийм үйл ажиллагаа ч ...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 20:22
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5)

Мазаалайн зүй бусын хорогдол маш бага болтугай!


Сүүлийн жилүүдийн мэдээнээс үзэхэд бамбарууш дагуулсан мазаалай үзэгдэх нь
ховордсон байх юм. Жил өнжиж төрдөгөөс үзэхэд нөхөн үржил, нөхөн төлжил тааруу амьтан болтой. Эр, эмийн тооны харьцаа тодорхойгүй учир үржлийн биологийн чадавхийг тодорхойлох төсөөлөх ч боломжгүй юм. Өргөн уудам говь цөлөөр бие биеээсээ- хэт их алслагдсан тул жилд ганц тохиох үржлийн үедээ эр эмийгээ олж үржилд орох нь бэрхшээлтэйн дээр нутаг алслан сэлгэх боломж тааруу олон  жил нэг нутагт байран амьдарч байгаа бодголиуд хоорондоо цус ойртох  биологийн зохисгүй үзэгдэл байж болох талтай.

Байршил нутгийн хэт гандуу э...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 20:22
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Мазаалайн үрс маш олон болтугай!


Мазаалайн ороо хөөцөө V-VIII с
ард болж ичээндээ II-III сард ихэнхдээ ихэр бамбарууш гаргадаг. Нялх бамбаруушаа торнитол төрсөн эвш ичээ нүх, бамбаруушныхаа ойр хавиар гөрөөлөн идэшлэдэг. Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн /торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг юм. Хайгуулынхан, судлаач, байгаль хамгаалагч нартай тохиолдсон үйл явдлаас үзэхэд ихэнхдээ бамбарууш дагуулсан эвштэй тааралдсан тухай ярианаас үзтэ...

бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 20:22
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Улсын нийслэлд ирсэн анхны мазаалай

Жараад оны эхээр хил хамгаалах албаны байлдагч Цагаан Богд ууланд III сарын дундуур хадны агуйн амсар дээр нялх гөлөгний чинээ 2 бамбарууш байсан тухай ярианаас үндэслэн үзэхэд мазаалай баавгайн бамбарууш мөн л бусад зүйл баавгайн адил жижигхэн төрдөг бололтой юм. Хил хамгаалалын хайгуулын 2 байлдагч 2 бамбарууштай эвш нэг уулын агуйд байран байхыг олж мэдээд бамбаруушнаасаа эхийг нь холдохыг хэд хоног хүлээсэн боловч хүн байгаан сэжиг авсан эвш 8 хоног нялх бамбаруушнаасаа огт холдоогүй ажээ. Байнга ажиглаж байж эхийг нь идэшлэхээр жаахан холдох хооронд 2 бамбаруушийг нь авч амжиж майхандаа а...

бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 20:18
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2)

Мазаалайн зан араншин


Мазаалай баавгай тайван бэлчиж идэшлэж я
ваа юм  уу алхах үедээ нэн аажуу удаан хөдөлгөөнтэй, болхи, бөөдии амьтан мэт харагдана
.

Тайван алхаж буй мазаалай
Гэхдээ мазаалай баавгай сонор сэрэмжтэй, чимээ холоос сонсдог, хараа тааруу амьтан. Цочиж үргэсэн үедээ хөнгөн шаламгай, уулын өөд, уруу ялгалгүй хол хол харайж далд ордог. Хад асганд дүүлэх, дамжин гүйхдээ маш гарамгай, шалмаг. Баавгайнуудын адил дошгин, ширүүн хэдэр зантай. Бамбарууштай эвшнээс бусад нь ганцаараа амьдардаг. Ус, тэжээл дээр юмуу хаана нэгтээ тохиолдохдоо биө биенийгээ хажиглан архиралдан арцалдаж хэдэрлэнэ.

Чад...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 19:57
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1)

Дөрвөн улирлын өнгө

Ичээнээс гарснаас хойш III-V сард мазаалай баавгайн өвлийн үс бараг хөдлөхгүй хэвээрээ байдаг. Хуучин ус V сараас эхлэн даахирч ширэлдэн дороос нь шинэ ус ургана. Дал мөр зоогоор үлдсэн өвлийн үс VIII сар хүртэл дайхарсан хэвээр байсныг А.Г. Банников, Э.М.Мурзаев нар ажигласнаас үзэхэд энэ хавийн үс хамгийн сүүлд унадаг бололтой. Зуны үс тачир сийрэг, сор хэлбэртэй байдгаараа өвлийнхөөс ялгаатай байдаг.

...

бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 19:25
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Юу ч хамаагүй юу таарсанаа иднэ ээ жишээ нь...

Мазаалай баавгай ургамлаас гадна цох шоргоолж зэрэг шавж хахилаг ногтруу шувуу, хар сүүлт, янгир ямаа, хавгтай тэмээ туулайн сэг зэм бор шишүүхэй, хадны барагчин, шар чичүүл, морин цөцүүл, өмнөговийн алагдаага, козловын атигдаахай гэх мэт мэрэгчдийг иддэг(Тулгат, 1993) байна. Мазаалай баавгайн амьтны гаралтай хүнсэнд шавж 25 хувийг, шувуу 5 хувь, хөхтөн амьтан 70 хувийг эзлэж байна. Амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтөн дотроос 51 хувийг мэрэгчид(жижиг дугай дотор амьтны гаралтай тэжээлийн 70 хувийг эзлэж байгаа хөхтний хувийн жинг амьтны сэг зэм-19, мэрэгчид-51,нийт 70 хувь ...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 19:19
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Мазаалайн дуртай өвс, ногоо, жимс жимсгэнэ


Тэмээн хөх буюу ерөндгөнө
                 Зээргэнэт хөндий
M

Орос махирс мазаалай баавгайн дуртай хүнс



Улаан гоёо  Цагаан гоёо аргамжин цэцэг

 



Мазаалай баавгайн үндсэн хүнс зээргэнэ


Хөмөл таана



Мазаалай баавгайн хамгийн дуртай сайн иддэг хармаг(Nitraria Sibirica Pall) түүний жимс





бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 19:03
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Мазаалай бол элдэв идэшт амьтан-Юу ч хамаагүй иднэ гэсэн үг л дээ

Мазаалай баавгай элдэв идэшт амьтан. Түүний ялгадас, бэлчээр нутагтаа идэшлэсэн байдлаас үзэхэд тэжээлийн зонхилох хувийг ургамал эзэлдэг. Хавар ихэнхдээ бажууны өнжмөл үндэс, мап, амьтны сэг зэм, зун хармагийн жимс, шагшуурга, махирс, сухай болон хэд хэдэн зүйлийн ургамлын ургал эрхтэн, цэцэг, жимс, бор шишүүхэй, шар чичүүл, морин чичүүл, хадны барагчин, алагдаага, голио, царцаа, дэвхрэг, зүйл бүрийн амьтны сэг, намар ургамлын үндэс, ургал эрхтэн, жимс, үрээр идэшлэдэг амьтан. Идэш тэжээл ховор, хамгийн гандуу нөхцөлд багаахан нутагт хязгаарлагдмал амьдралтай энэ зүйл ховор, том махан идэшт а...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 18:55
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Миний амьдрал-Энэ амьдрал Эгэл биш ээ, Энэ амьдралаас өөрийгөө би олсоон!

Мазаалай ингэж амьдарна аа товчхондоо бол
Мазаалай баавгай намрын сүүл өвлийн эхэн с
араас ичээнд орж хаврын эхэн сард ичээнээс гардаг. Эвш ичээндээ төрж бамбаруушаа торнитол түүнийхээ ойр хавиар гөрөөлж бэлчдэг. Эр болон сувай бодгалиуд нэгэн үе ичээнийхээ оир хавиар хүнс гоочилж байснаа баян бүрд хавиар гөрөөлж бэлчдэг. Хаврын хавсарганд гол төлөв өтгөн шагшуурга, эрс, том хад нөмөрлөн байрладаг. Салхи шуурга багатай үед аараг толгодоор хэсэн бажууны өнжмөл үндэс ухаж иднэ. Ногоо соёолж зүйл бүрийн ургамлын үндэс хөөж, навч нахиа гарах V-/I сард захын нам уулсын хажуу бэл, аараг толгод сайр ...


бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 18:40
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Өвөлжөө-Зэгстэй дулаахан газарт тухлаж аваад унтана аа

Мазаалай баавгай намрын сүүл, өвлийн эхэн сараас хаврын эхэн сарын дунд хүртэл говийн хахир хатуу хайрган өвлийг ичээндээ унтаж өнгөрөөдөг амьдралын өвөрмөц хэмнэлтэй амьтан. Эгц цавчим хадтай уулын хадны гүн агуй. хаана хаанаасаа нөмөртэй нишэнгэн туж шугуй, сухайн ширэнгэ зэрэг хамгийн дулаан, хүн амьтаас зайдуу, нуугдацтай орчинд хэвтэр засч ичээндээ бэлтгэдэг. Ичээний хэвтэртээ хатсан нишингэ, дэрс, үет ургамлууд зузаан зулж дэвсч зөөллөдөг. Мазаалай ичээгээ хамгийн зэлүүд нуугдацтай орчинд засдаг тул тэр болгон хүнд үзэгдэх нь нь ховор.

Мазаалай баавгайн хуучин ичээ

 


Цагаан богд у...

бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 18:35
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Намаржаа-Нишингэн туж

Алтайн өвөр говийн мазаалай баавгай намрын улиралд бажууна-хармагт сайр садарга, таана-хөмөлт уулын ам хөндий, дэрст, нишингэн туж, хадтай нам уулсын бие, баян бүрд задгай уст нутагт зонхилон байрлаж намрын сүүл өвлийн эхэн сараас ичээлэх орчноо амидан байрладаг.



Мазаалай баавгайн намрын идээшил нутаг нишингэн туж

бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 18:31
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Зунжаа-Зээргэнэтийн хөндий

 

Хаврын сүүл зуны эхэн сараас ургамал соёолж, зүйл бүрийн ургамлын навч нахиа дэлгэрэх үеэр нишэнгэ-сухай-тооройт баян бүрдийн шугуй, түүний булаг шандг задгай усны ойр хавь, зээргэнэ-бажууна-хармагт уулын хөндий, бэл аараг, гуу жалга, сайр садаргат толгодын бие хажуу, туж нишэнгэт, туж зээргэнэт шугуй, баян бурд мазаалай баавгайн зуны үндсэн идээшил нутаг болдог.




Нишингэ-сухай-тооройт муж Мазаалайн зуны идээшил нутаг





Зээргэнэт туж - Мазаалайн зуны байршил


...

бичсэн: Amaraa | төрөл: 2009-02-04 өдөр 18:22
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)


Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.