Сэгс цагаан богдоос ирсэн Тэнэмэл мазаалайн захидал
Сэгс цагаан богд найраглал арай биш л дээ
Сайхан хотын
Цатгалан хүмүүс ээ
Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэнэмэл мазаалай би
Сайн гэхэд хэцүү л байна
Манай үүгээр ган болоод
Мал амьтантай хүмүүс олшроод
Мануусын иддэг хоол ховордоод
Махчин байсан би вээр бараг
Мацагтан болоод байна
Өлсөж үхэхгүй эрхэнд би
Өдөржин газар ухаж
Өвсний үндэс идэж
Өлөн ходоодоо дүүргэж явна
Өдгөө бараг гэгээрээд байна
Махны тарганыг идэж
Машины томыг унаж
Машид баяжсан та нар
Маргаашийн өдөр амьдрах үр хүүхдээ
Мазаалай надаас ялгаагүй болгож байна
Идэх уухын их шуналд чинь
Ижий дэлхий чинь нэгэнт сүйрээд
Ган гачиг гай гамшиг
Газар сайгүй болохын цагт
Хураасан хөрөнгө, унасан машин чинь биш
Хуурай говийн минь баян бүрд л
Хүмүүс та нарт илүү хэрэгтэйг
Хүлцэж ойлгох ухаан таньд байна уу?
бичсэн: Amaraa | төрөл: Бусад
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (13) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
энэ шүлэг их хөөрхөн санагдсан
Сэтгэгдэл бичих