Мазаалайн зан араншин
Мазаалай баавгай тайван бэлчиж идэшлэж яваа юм уу алхах үедээ нэн аажуу удаан хөдөлгөөнтэй, болхи, бөөдии амьтан мэт харагдана
.
Тайван алхаж буй мазаалай
Гэхдээ мазаалай баавгай сонор сэрэмжтэй, чимээ холоос сонсдог, хараа тааруу амьтан. Цочиж үргэсэн үедээ хөнгөн шаламгай, уулын өөд, уруу ялгалгүй хол хол харайж далд ордог. Хад асганд дүүлэх, дамжин гүйхдээ маш гарамгай, шалмаг. Баавгайнуудын адил дошгин, ширүүн хэдэр зантай. Бамбарууштай эвшнээс бусад нь ганцаараа амьдардаг. Ус, тэжээл дээр юмуу хаана нэгтээ тохиолдохдоо биө биенийгээ хажиглан архиралдан арцалдаж хэдэрлэнэ.
Чадал муутай, хөгшинийгөө ноцож, хэмхэж, урж, тасдаж хаяна. Ялангуяа тэжээл, ус, байршил нутгийнхаа төлөө маш их өрсөлдөн тэмцэлдэнэ. Хэсэгхэн хармаг дээр 2 мазаалай баавгай өрсөлдөн ноцож хөгшнийгөө барьж гэдэс дотроос нь идэж бусдыг нь эрэгний шороонд булж орхисныг судлаач Р.Тулгат үзэж судалсан байдаг. ГИДЦГ-ынхны бэлтэсэн тэжээл дээр тохиолдлоор тааралдсан бодгалиуд бие биөнээ ихэд хажиглан хэдэрлэж, тэжээлээ булаацалддаг нь Говийн шүхэр зүйл төслийн хүрээнд мазаалай баавгайн тархац, байршил, шилжилт хөдөлгөөнийг судлах хайгуулынханы тэжээлийн савны дэргэд модонд байрлуулсан хөдөлгөөнийг мэдэрч автоматаар зураг авдаг аппаратад өртсөн зургуудаас үзтэл тодорхой.
Энэ аппаратанд өөрсдөө ирж авхуулсан зургуудаас үзэхэд хамгийн хүчирхэг том нь тэжээлийн онгоцыг эзэмшин хорголжин тэжээлээс цадатлаа идсэн ч савныхаа дэргэд манаж хэвтээд өөр бусдыгаа ойртуудахгүй хэдэрлэж байгаа, гаднаас ирснийг ноцон хөөж байгаа, эзгүй хойгуур нь хийдүүлэн ирэгсэдийг хэдэрлэн архирч, улмаар ноцдог нь тодорхой харагдана. Хоёр эр хоорондоо хэзээ ч таардаггүй, ороо, үржлээс бусад үед эр, эм хоёр ч бас л муудалцдаг зантай дүрүүд харагдаж байгаа юм.
Тэжээлээ манаж бусдаасаа харамлав. Хэмлэлдэн зодолдов
бичсэн: Amaraa | төрөл:
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих