Мазаалайн үрс маш олон болтугай!
Мазаалайн ороо хөөцөө V-VIII сард болж ичээндээ II-III сард ихэнхдээ ихэр бамбарууш гаргадаг. Нялх бамбаруушаа торнитол төрсөн эвш ичээ нүх, бамбаруушныхаа ойр хавиар гөрөөлөн идэшлэдэг. Мазаалай баавгайн үржил, бамбаруушийн /торнилт өсөлтийн талаар тодорхой судалгаа үгүй боловч V сарын сүүлчээр бамбарууш нь мануулын чинээ болдог тухай яриаг А.Болд тэмдэглэсэн байдаг. Баавгай өөрөө том биетэй ч төл нь маш жижигхэн дөнгөж 500 грамм жинтэй төрдөг юм. Хайгуулынхан, судлаач, байгаль хамгаалагч нартай тохиолдсон үйл явдлаас үзэхэд ихэнхдээ бамбарууш дагуулсан эвштэй тааралдсан тухай ярианаас үзтэл эвш бамбаруушаа ихэд энхрийлэн хамгаалж үргэлж дэргэдээ дагуулж явдаг байна.
Бамбарууш эхийн энхрийлэлд торниж өсдөг.
Эхийн араас дагасан нялх бодгаль үе үе хойд хөл дээрээ босч алсыг ажигладаг.
Их говийн шүхэр зүйлийн төслийнхөн мазаалай баавгайн тархац, байршил, шилжилт хөдөлгөөнийг сансраас тандан судлах аппарат зүүх мазаалай баавгай барихаар байрлуулсан төхөөрөмжинд өнгөрсөн жилийн бамбарууштайгаа хамт хөгшин эвш орсон байна. Судалгааны бодит байдлаас үзэхэд эвш жил өнжиж төрдөг бөгөөд өнгөрсөн жилийнхээ бамбарууштай хамт байрладаг нь тодорхой юм. Нэг том баавгай багтах төхөөрөмжинд бамбарууш нь эхтэйшээ хамт орж түгжигдсэнээс үзэхэд нэг настай бамбарууш нь эхийнхээ хагуур явах, үйлдэл, хөдөлгөөн бүрийг бараг ягштал дагадаг болтой. Эхийнхээ захирамжинд л амьдардаг байна.
бичсэн: Amaraa | төрөл:
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих