ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН
...үргэлжлэл......бас нэг хэсэг материал...МАЗААЛАЙ БААВГАЙГ МӨХЛӨӨС
АВРАХ НЬ ЭЗЭН БИДНИЙ ҮҮРЭГ МӨН
Мазаалай баавгай 19 дүгээр зууны эхэн үеэр, нилээд өргөн дэлгэр тархацтай тоо толгойн хувьд ч цөөнгүй байсан тухай судпаачдын тэмдэглэл, нутгийн ардуудын ам мэдээнд тодорхой дурьдсан байдаг.
Тухайлбал: Зүүн зугт Тосои бумбын нуруу.Тост, Нэмэхт, Алтан уулнаас баруун тийш Эдрэнгийн нурууны өврөер Ажбогд, Хавтаг, Байтаг уул хүртэл, Өмнө зүгт Монгол-Хятадын хил дагуу өргөн уудам нутагт тархаж байсан мэдээ байна.
1942 онд Байтагийн Заставт хилийн харуулын цэрэг нэгэн бие гүйцсэн мазаалайтай шөнө тааралдаж буудаж агнасан.
Мөн торгууд нутгийн анчин Болдын Бат Хавтагийн урьд үзүүрт малчин Сэрэгбай гэдэг айлд хонож
Мазаалай баавгайн тухай олон янзын домог түүх байх бөгөөд баруун хил орчмоор нутагладаг хүмүүс "мазаалай" буюу "хүн хар гөреес", үр төлийг нь аламцаг гэж нэрлэдэг.
Мазаалай их мартамхай, харгүй амьтан тул тэр нутгийнхан зарим нэг хэнэггүй, мартамхай хүнийг "Мазаалай шиг" гэж зүйрлэн хэлэх яриа одоо хүртэл яригдсаар байгаа нь сонирхолтой юм.
Мазаалай баавгайн талаар 1950-аад он хүртэл тодорхой судалгаа хийгдээгүй зөвхөн Төв азийн унаган амьтдын үлдвэр том хөхтен амьтдын төлөөлөгчдийн нэг "сонин баавгай" говьд амьдарч байгааг тэмдэглэж байжээ.
Энэ сонин амьтан судлаачдад тэр бүр амар хялбар тааралдахгүй байв. Харин 19-р зууны дуид үеэс маэаалай баавгай судлаачдын анхаарлыг ихэд татаж, зарим мэдээ материалууд хэвлэлд бичигдэж эхэлсэн.
Монголын шинжлэх ухааны академич амьтан судлаач, ахмад эрдэмтэн академич А. Болд (1968) бичиж нийтлүүлсэн мазаапайн тухай анхны томоохон егүүлэлдээ ...Алтайн өвөр говийн алслагдсан хязгаар нутагт ч мазаалайг хороох хүний шууд нөлөө багагүй байгааг тэмдэглэсэн байна.
Тэрээр 1968 оноос өмнөх 20 шахам жилийн хугацаанд 11 мазаалай хорогдсон баттай мэдээ олсны ихэнхийг хүмүүс агнаж хороосныг тэмдэглээд, мазаалай тохиолдлоор хүнтэй тааралдсан үед шууд буудаж хороодог байсныг дурьдсан байна.
Монгол упс 1953 оноос эхлэн Мазаалай баавгайг хуулиар хамгаалалтанд авч түунийг агнах, барих, түүхий эдййг худалдаалах зэрэг бүх сөрег үйл ажиллагааг хориглосон.
Улмаар Төв Азийн ховор амьтдын өлгий нутаг ялангуяа мазаалайн гол амьдрах орчин болох Алтайн өвөр говийг 1975 онд АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар улсын тусгай хамгаалалтанд авч Их говийн дархан цаазат газрыг байгуулж, хамгаалалтын захиргааг ажиллуулж эхэлсэн.
Говийн их дархан цаазат газар нь Төв Азийн говь целийн жинхэнэ унаган төрхийг хадгалсан, дэлхийд нэн ховордсон зэрлэг амьтдын елгий нутаг гэдгийг зүй ёсоор унэлэж, 1991 онд "ЮНЕСКО" дзлхийн хүн бай шим мандлын дархан газрын сүлжээнд хамруулж гэрчилгээ олгосон юм.
ГовиЙн их дархан цаазат газрыг 1995 онд Улсын их хурлын тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан.
Мазаалай баавгайг Монголын нэн ховор амьтдын жагсаалтанд оруулж, ховор амьтдын улаан номд бүртгэсэн бегөөд Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай (СГГЕЗ) конвенцийн нэгдүгээр хавсралтанд оруулсан гом.
Үүнээс гадна Мазаалайд хавар, зун намрын ган гачигтай үед идэш тэжзэл онцгой шаардлагатайг судлаачид судалж илрүүлээд Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодорхой хэд хэдэн газар сонгож, тэндээ идэш тэжээлийн тусгай хийцийн сав байрлуулж жил бүрийн хавар, намрын улиралд ургамлын гаралтай уураг, өөх тос амин дзмээр баяжуулсан холимог тэжзэлээр тэжээлийн савыг дүүргэж байгаа нь үнэхээр ач холбогдолтой практик ажил болж, үр дүнгээ өгч байна.
Ялангуяа тэжээлийи нөөцийг байнгын болгож, хавар ичээнээс гарах, хээлтэй үед нь чанартай уургийн найрлагатай тэжээл өгөх, намар ичихийн өмне тарга тэвээргийг сайжруулах боломжийг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болох юм.
Мазаалай баавгайг ийнхүү амьдарч байгаа орчинд нь зөвхөн идэш тэжээлийн нөхцлийг хангаснаар туүнийг устах аюулаас авран хамгаалах боломжгүй болох нь тодорхой боллоо.
Сүүлийн үед мазаалай хамгаалалтыг улам сайжруулж түүний амьдрал зүй, экологийн онцлог нөхцөл идэш тэжээл, байршил, хөдлөлзүй зэргийг нарийвчлан судалж байгаа нь түүний хамгаалалтыг сайжруулах боломжийг бүрдүүлж байна.
Төрийн зүгээс ийнхүү хууль эрх эүйн холбогдолтой арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд мазаалай баавгайг хууль бусаар агнаж хороох явдлыг таслан зогсоож чадсан боловч байгалийн жамаар үхэж хорогдсон сэг зэм хааяа олдсоор байгаа нь уг амьтны зүй бус хорогдол багагүй байгааг гэрчилж байна..
Мазаалай баавгайн тоо толгой өсөхгүй жил ирэх тутам цөерч хорогдсоор байгаа үндсэн шалтгааныг судлан тодорхойлбол:
Мазаалайн тал байршил орогнох нутаг нь говийн цөөн баянбүрд, булаг шандууд бөгөөд тэрхүү булаг ус, баян бүрдүүдийг түшиглэн хилийн цэргийн застаб, тэдний туслах аж ахуй жилийн турш
Бас зарим жил байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ган зудтай байгаа нэрийдлээр ойролцоо сумуудын малчид дархан газрын баянбүрдүүдэд очиж өвөлжиж хазарждаг зэрэг шалтгаан нь тогтвортой байршин амьдрах боломжийг алдагдуулсаар байна.
Сүүлийн жилүүдэд нийт нутгаар байгаль, цаг агаарын дулааралт, ган гачиг хуурайжилт ихээхэн тохиолдож байгаагийн нөлөөгөөр говийн булаг шанд хатаж ширгэх түүний улмаас төрөл бүрийм ургамлын ургац муудаж, мазаалай баавгай ус унд, идэш тэжээлээр гачигдаж, өлбөрч турж үхэх явдал тохиолдож байна.
Үүнээс гадна өргөн уудам говь цөлөөр тусгаарлагдсан цөөн тооны мазаалайн популяцууд өөр хоорондоо нийлж, үржиж есех тохиромжтой нөхцөл бүрдэх боломжгүй болсон явдал мазаалай хэвийн өсөж үржих боломжгүй болсон гол шалтгаан гэж үздэг юм.
Манай улс нийгэм эдийн засгийн шинэ харилцаанд шилжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн хугацаанд хүмүүсийн аялал, хөдөлгөөн эрс нэмэгдэж, алслагдсан зах хязгаар нутагт ч гэсэн хүмүүсийн нөлеө ихэссэн явдап ззрлэг амьтдын чөлөөтэй амьдрах орон зайг хумих төдийгүй, ховор амьтадтай таарах, түүнийг үргээж дүрвээх, байршлыг алдагдуулах нөхцлийг нэмэгдүүпж байгаа нь зэрлэг амьтдын тайван, хэвийн амьдрах таатай байдалд асар их сөрөг нөлөө үзүүлэх боллоо.
Энэ байдалд дүгнэлт хийж үзэхэд мазаалай баавгайг нэн ховор, устах аюулд ойртсон цөөн тоотой үлдсэн амьтан, туүнийг судлах хамгаалах шаардлагатай гэж зарлан тунхаглаад цаг хугацаа алдаж болохгүйг хүн бүр ойлгож байгаа.
Мазаалайг устах аюулаас аварч улмаар үржүүлэн өсгөж, тоо толгойг нь нэмэгдүүлэх, генофондыгД^Х хамгаалж, хадгалж үлдэхийн тулд юуны өмнө уг амьтны экологийн нөхцөл, үржлийн биологийн
Үүний зэрэгцээгээр мазаалайг амьдрах тохиромжтой нөхцөл бүхиЙ микро/орчинг бүрдүүлж, хүний зүгээс тэтгэн туслах талаар зев зохистой менежмент боловсруулах шаардлага тулгарч байна.
Мазаалай баавгайг хамгаалах талаар үндэсний мэргэжилтэн бидний саналыг Байгаль орчны сайдын зөвлөл дэмжиж, онцгой анхаарч, Засгийн газрын хэмжээнд авч үзэх боллоо. Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй, одоогоор устах аюул нүүрлээд байгаа энэхүү ховор том хехтөн
Мазаалай баавгайг гарал үүслийн хувьд бусад баавгайтай харьцуулахад хамгийн эртний бөгөөд Монголын говьд олон зуун жилээр амьдарч байгаа говийн уугуул (индемик) амьтдын нэг болох нь тодорхой болж байна. Үүнээс гадна ОХУ, Япон улсын эрдэмтэд, Монголын ахмад эрдэмтдийн судалгаагаар бие даасан (1990) зүйл болох нь батлагдаж байгаа юм.
Мазаалай баавгайн амьдрал зүй, өсөлт үржилт, генетикийн нарийн судалгаа маш бага хийгдсэн тул зарим эрдэмтэд судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж үзэж байгаа боловч судлах гэсэр байтал энэ амьтан устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа юм.
Иймд Монголын Байгаль орчны яам сайдын зөвлөпийн хэд хэдэн удаагийн хурлаар мазаалай баавгайг хэрхэн яаж хамгаалах талаар авч хэлэлцээд 2005 оны эхний улиралд мэргэжлийн хумүүсийн оролцоотой ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа.
Энэ ажпын хэсэг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас хэрэгжүүлж байгаа Их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах теслийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, өсгөн үржүүлэх менежмент, төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Үүнд:
1 . 2005 оны 2-3-р сард мазаалай баавгайн байршил нуттийг тандан судалж, гаршуулан үржүүлэх боломжтой газар нутгийг сонгон тогтоолоо.
2. Мазаалай баавгайг гаршуулан үржүүлэх бэлтгэл ажлын эхний хэсэг хашаа байр барих, зураг төсөв хийлгэж.шаардлагатай зардлыг тооцож, яамны төвлөрсөн арга хэмжээний зардлаас санхүүжуулж эхэллээ.
3. Нэгэнт гаршуулан үржүүлэх ажил хийхийн тулд мазаалай баавгайг хэдийд хэрхэн яаж барих асуудлыг шийдэх шаардлага тулгарсан.
Энз чухал асуудлыг Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах төслийн хүрээнд уг төслийн зардлаар туршиж узлээ.
Мазаалай баавгайг барих амьд баригч хийж, түүний тусламжтайгаар 2 толгой мазаалай баавгайг ямарч аюул, гэмтэлгүйгээр барьж, сансраас тандан судлах дохилол зүуж тавьсан.
4. Хавар ичээнээс гарсан үед нь олон найрлагатай чанар сайтай тэжээл бэлтгэж, мөн тэжээлийн савнууд шинээр нэмж байрлуулан тэжээл онц шаардлагатай 4-5-р сард барихад тохиромжтой болохыг практик дээр тодорхойлж тогтоолоо.
5. Дээрх "Их говь" төслийн хүрээнд олон улсын баавгай хамгаалах нийгэмлэгийн хоёр мэргэжилтэнтэй хамтран ажиллаж АНУ-аас автомат ажиллагаатай фото камер 10-ыг авчиран, мазаалайн гүйдэл мөн идэш тэжээл идэх гол газруудад байрлуулсан явдал уг амьтны тоо толгой байршлыг тогтооход их чухал алхам болж байна.
6. Хоёр толгой мазаалайд сансрын дохилол бүхий хүзүүвч зүүсэн нь уг бодгалийн хөдөлгөөн байршлыг судлах мөн ичих, орогнох газрыг тогтооход чухал ур дүнтэй ажил болж байна.
7. Мөн мазаалай баавгайн ангилал зүйн асуудлыг олон улсын болон өөрийн орны зарим эрдэмтдийн эргэлзээнээс гаргахын тулд генетикийн судалгааны дээж материалыг АНУ-ын АЙдехогийн Их сургууль, Сан-Диего-гийн амьтны хүрээлэнгийн лабораториудад явуулж, шинжлүулж байна. Энэ шинжилгээний хариу 2006 оны эхний хагаст тодорхой болох юм.
8. Одоогоор бид маззалай баавгайг гаршуулан үржүүлэх зорилгоо шийдвэрлэх эцсийн шатны ажлаа хийхээр бэптгэл ажлаа гүйцэтгэсээр байна.
Юуны өмнө мазаалай баавгайн тархан амьдарч байгаа, одоогийн экологийн орчинд нь судалгааг шинжлэх ухааны сүүлийн уеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан улам нарийвчлан хийж, хамгаалалтыг улам чанатгаж, идэш тэжээлэзр хангах, нөхцлийг сайжруулах. Үуний зэрэгцээ өсвөр насны (1-Знастай) мазаалайг хүйсийн харьцааг зохицуулан (5-6 толгойг) амьд баригчаар ямар нэгэн гэмтэлгүйгээр барьж тусгай бэлтгэсэн орчин бүхий хашааа байранд байрлуулж, ус тэжээл шаардлагатай нөхцлөөр сайтар ханаж өгөх ажлыг 2006 оны эхний хагаст багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ ажлыг шинжпэх ухааны үндэслэлтэй төлөвлөж Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг түшиглүүлэн тэдний харьяанд хэд хэдэн үе шаттайгаар гүйцэтгэх болно.
Эхний үед дархан газрын нутагт хүн, амьтнаас зайдуу буйдхан, тохиромтой бүх нөхцөл бүрдсэн ^ микро орчинд гаршуулан дасгах 1,5-2га талбайг сонгож авна Тухайлбал: булаг устай буршмн/өгөл зэгс шагшуурган ширэнгэтэй, орчныг гадуур нь тойруулж, хашиж хамгаална. Хамгаалсан мйкроорчны дотор мазаалай баавгай тус тусдаа орогнож ичих байрны хэсэг, идэш тэжээл ус ундаатай хэсэг, чөлөөтэй явж байх хэсэг тус тусдаа байхаар тооцож зураг төслийг хийлгэсэн юм.
Тусгай зориулалтын .М14кр(горчинд хүний дэмжлэгтэй гаршуулан дасгаж, тэжээж байгаа мазаалайг мэргэжлийн хүмүүс байнга хянаж ажиглалт судалгааг тогтмол хийж байх болно.
Улмаар үржлийн ажилд нь анхаарч өөр хоорондоо нийлэх, нөхцлийг бүрдүүлэхээс гадна шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт аргаар (үр тогтоох, ур тогтсон өндгөн эсийг нь шилжүүлэн суулгах) үржүүлэх дараагийн шатны ажлыг олон улсын эрдэмтдийн оролцоо дэмжлэгтэйгээр гүйцэтгэхээр төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ мазаалай баавгайн гөнөфондыг хамгаалж үлдэх алсын зорилгоор генийн санг бүрдүүлж, хадгалах ажлыг хийх зорилттой юм.
Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй устах аюулд өртөөд байгаа нэн ховор үлдсэн амьтан мазаалай баавгайн үр Удам нь тасарч, евег дээдсийн өлгий нутгийн маань сүр сүлд халин
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
бичсэн: Boloroo | төрөл:
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (6) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Gehdee edgeer medeelliig olon tumendee tugeehdee unen boditoi esehiig ni sain lavshruulan busad sudlaachdiin uzel bodliig oruulan tusgaj oguul ikh ur duntei bolno gej bodoj baina. Minii bodloor edgeer medeelluud unen boditoi, sain sudlagdsan eseh deer sanal niilehgui bna.
Сэтгэгдэл бичих