2010.01.01-нээс нийлэг уутны хэрэглээг хориглоно
Засгийн газраас энэ оны эхний хагаст байгаль орчны талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллээ дүгнэн гаргажээ. Монгол Улсын цөлжилтийн явц, тархалтыг сааруулах талаар авч байгаа арга хэмжээ, цаашдын зорилт”, “Усны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, цаашдын зорилт” илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж гаргажээ. Мөн УИХ-д хуулийн төсөл оруулан хэлэлцүүлж, батлуулснаар нийлэг уутыг сав, баглаа, боодлын зориулалтаар импортоор оруулах болон хэрэглэхийг 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хориглох болсон.Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж модыг барилгын хэв, хашмалын тулаасны зориулалтаар ашиглахыг хориглов. Түүнчлэн 2010 онд тусгай төлбөртэйгээр 50 толгой угалз, 200 толгой тэх, 50 толгой бор гөрөөс, 80 толгой цагаан зээр, 200 толгой агнуурын шувуу агнуулахаар, 240 хүртэл толгой идлэг шонхор амьдаар бариулахаар шийдвэрлэсэн байна.
Уул, уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль орчинд үүссэн хор, нөлөөг арилгах, цаашид бууруулахыг зорьж байна. Энэ дагуу химийн хорт бодисоор бохирдсон талбайг цэвэрлэн, хог хаягдлыг булшилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Төв, Сүхбаатар, Дорноговь аймагт энэ ажлыг дуусгаж Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь аймагт үргэлжлэхээр зэхэж буй.
2009 онд 8539 га-д ойн нөхөн сэргээлт, 132 га-д “Ногоон хэрэм”-ийн зурвас, 1200 мянган га-д ойн хөнөөлт шавьжийн судалгаа явуулах, 68.5 мянган га-д тэмцлийн ажил, 174.6 мянган га-д ойн зохион байгуулалт хийн 1428.2 мянга шоо мод бэлтгэхээр шийдвэрлэлээ.
“Байгаль орчны шинэчлэл-2″ төсөлд 700 гаруй иргэн, баг, төрийн бус байгууллага оролцсоноос 230 гаруй сая төгрөгийн төсөвтэй 35 төслийг шалгаруулан хэрэгжүүлж байна.
Хан Хэнтийн, Нөмрөгийн дархан цаазат газрыг дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлэхээр ЮНЕСКО-гийн холбогдох хороонд хүргүүллээ.
Бэлчээр шахагдан, цаг агаарын байдал хүндэрснээс амьдрах нөхцөл нь хумигдаж байгаа ан амьтдад зориулж нэр бүхий байгалийн цогцолбор газруудад хужир шүү, өвс тэжээл тавьж өглөө. Мөн холбогдох арга хэмжээг тухай бүр нь авч байна.
Эх сурвалж: news.gogo.mn
бичсэн: xvv | төрөл:
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (4) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
гэсэн хэсэг...яг аль төсөл, хөтөлбөрийг хэлж байгаан болоо?
Шонхор шувуу энэ тэрээ ингээд л бариулж гадагш нь гаргаад байж болдог л юм байх даа?
Бас нэг л их тоо байдаг, үнэхээр энэ ажлууд нь хийгддэг юм болов уу?
бүх шатны сургууль, цэцэрлэгийн дунд уралдаан зарлан 400 мянга гаруй мод, бут тарьж 5100 м талбай зүлэгжүүлэн, 20 гаруй мянган сав цэцэг тарьжээ.
Энэ одоо хир юм байдаг юм бол. Лав тэр шалгараад байгаа үнэтэй олон саяын төслүүдийн нэлээдгүй хувь нь ямар ч ашиггүй энд тэнхийн хүний машин, байшин болоод, суулгасан модноос амьдарсан нь цөөхөн төслүүд бас байх шиг. Энэн дээрээ хир зэрэг хяналт тавьж, ямар арга хэмжээ, хариуцлага тооцдог юм бол гээд л олон асуудал байна даа.
Сэтгэгдэл бичих