Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

Хаваржаа-Алдарт сэгс цагаан богд

Мазаалай баавгай өргөн уудам говь цөлөөр хүрээлэгдэн бие биеээс алслагдсан говийн дундаж өндөр бэсрэг уулс, түүний ам хөндий, аараг толгод, хадтай уулсаар хүрээлэгдсэн баян бүрдэд идээшин нутагладаг амьтан.

Мазаалай баавгай хавар ичээнээс гарсны дараа их хавсарга, шороон болон цасан шуургатай үед баян бүрдийн нишэнгэн шугуй, өтгөн дэрс, сухайн ширэнгэ, хадны нөмөр нөөлөгийг бараадан байрладаг. Ичээнийхээ ойр хавьд байх олонтаа.



Цагаан Богдын оргил Мазаалай баавгайн хаврын идээшил нутаг






...

бичсэн: Amaraa | төрөл: 2009-2-4 өдөр 05:53
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1)

Танилцуулга

Монгол орны говьд баавгай байдаг гэж Та сонссон уу?

Баавгай гэхээр ой тайгад амьдардаг майга хүрэн л санаанд буух байх. Говьд баавгай бий, байх байхдаа бүүр манай орны Алтайн өвөр говьд ууланд баавгай нутагладаг юм. Говь цөл гэхээр өндөр уул, ус, өвс ургамалгүй зөвхөн элсэн манхан л төсөөлөгдөнө. Монголын говь өндөр сүрлэг уул, өтгөн шигүү ой, ургамал нь жигдэрсэн тансаг сайхан нутагтай. Бас Монголын говьд хэдэн зуун км яваад ч ганц бут ургамал, балга усны бараа харагдахгүй хайрган шал, элсэн манхан ч бий. Монголын алдарт 33 говийн нэгээхэн хэсэг, тал бүрээсээ өргөн уудам говь цөлөөр хүрээлэг...


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-2-4 өдөр 01:00
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0)

Жинхэнэ эх оронч хүний хоёр гар

Жинхэнэ эх оронч хүний хоёр гар
Цээжээ багаахан дэлдэж
Цэцэг ихээхэн тарьдаг.
Хуурамч эх оронч хүний хоёр гар
Цэцэг тарихгүй мөртлөө
Цээжээ баахан дэлддэг.

     Хэзээ ч билээ нэг удаа хошин тайлбар толь гээд нэг юм уншиж байсан юм. "Цээж: - Эх орончийн дэлддэг бөмбөр" гэж хэхэ.

Сая нэг хүнтэй бас тэр талаар санамсаргүй яриад, яг үнэндээ бол ярих онигоо дуусаад л орж ирлээ л дээ.

Тэгээд нэг ийм афоризм маягтай ингэж хэлж болмоор санагдав. Өөр бас иймэрхүү утгатай Кеннедийн хэлсэн бас нэг алдартай үг байдаг “Эх орон надад юу өгч чадах вэ? Гэж бүү асуу Эх орондоо би юу хийж чадах вэ? Гэж өөрө...


бичсэн: Amaraa | төрөл: Бусад 2009-1-30 өдөр 10:56
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2)

Тухай

За юутай ч Amaraa, Huu, Desi нар маань амалсан ажилуудаа хийгээд эхэлчихжээ.
Блогийн дизайныг их гоёооо болгосон байна Хүү . Одоо бид Амараагийн хөөцөлдөж байгаа С1-ийн Унагалдай нэвтрүүлгийн хариуг хүлээх, Desi-ийнхаа хийж байгаа логогоо дуусгаж, баннеруудаа байрлуулах гээд ажилууд байгаа.
Үүний хажуугаар Хүүгийн санаачилсан  мэйлийн сүлжээ нээгдсэн байна.


бичсэн: Boloroo | төрөл: 2009-1-29 өдөр 03:33
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1)

LOGO



 За ямартайч та нартайгаа зөвлөж байгаад логоогоо сонгох хэрэгтэй байх
өөрчилөж янзалмаар юм юу байна. Хэдэн ийм санаа гаргалаа. 

бичсэн: DESI | төрөл: Санаачлага 2009-1-29 өдөр 02:33
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (26)

Мазаалай


Мазаалайг олонд танилцуулах, аврах, хамгаалах санаачлага-ажилд маань нэгдэхийг хүссэн. Санаа оноогоо өгөх, хийж чаддаг зүйлээрээ бүтээлч ажил хийх хүсэл сонирхолтой олон хүн байгаа байхаа. Хэрвээ тийм бол та санал хүслээ бидэнд үлдээгээрэй. Хамтарч ажиллахад бэлэн байна. Биднийг дэмжих олон олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна.

Одоогоор Мазаалай танилцуулга, лого, хүүхэд залууст зориулсан суртачилгааны материал бэлдэж байна. Мөн телевизийн нэвтрүүлэгт санал тавьсан, мэргэжилийн байгууллагуудтай уулзаж зөвлөгөө авахаар төлөвлөж байна.



Хүүхэд, залуучуудад эх орныхоо ан амьтан, ширхэ...

бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-1-28 өдөр 05:10
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7)

Нүдэндээ алмаазтай Монгол мазаалай байна гэнэ, бүр дэлхийд ...

ургыг gogo.mn-с

Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хэтэрхий зоосны нүдээр харж, зоосны нөгөө талд байгаа экологийн тэнцвэр, тогтвортой байдлыг анзаараагүй олон жил болсоны золиос болсон хөөрхий мазаалай одоо харин зоосон дээр залраад авсан чинь дэлхийн шилдэг зоосны төрх болчихдог байна шүү.
Мөн нөгөө талаас Монголчууд маань бас ч гэж хэрээрээ мазаалайгаа хулсны баавгайнаас дутахааргүй сурталчилж таниулах чиглэлээр хийж байгаа ажлын нэгээхэн үр дүн, боломж байгааг харуулсан баримт болжээ. 

Зургыг gogo.mn-с




Ингээд та бүхнийг news.mn дээр гарсан дараах мэдээлэлд анхаарлаа хандуулахыг хү...

бичсэн: Amaraa | төрөл: Мэдээлэл 2009-1-27 өдөр 04:34
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3)

БЛИЦ АНКЕТ

Овог, нэр:
Монгол-Мазаалай баавгай
Латин-Ursus gobiensis Solokov et Orlov, 1990
Орос-Медведь-пищухоед
Англи-Gobi bear
Герман-Gobi bear

Нас, хүйс:
Нас, бие жигдэрсэн эрийг нь ШАРМААХАЙ
Эмийг нь ЭВШ
Төлийг нь АЛАМЦАГ

Биологийн ангилал:
Хөвчтөний хүрээ, сээр нуруутан, хөхтний анги, махчтан баг, баавгайн овог, баавгайн төрөлд хамаарах Мазаалай баавгай хэмээх нэг зүйл махан идэшт амьтан. 

Статус:
-Монгол Улсын Алтайн өмнөх говийн "Унаган" амьтан.
-Дархан цаазтай
-Монгол улсын "Улаан ном"-д бүртгэлтэй
-Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 7-р зүйлийн нэгд мазаалай баавгай...


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-1-27 өдөр 01:24
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3)

Магадгүй ээ

Говь цөлд сүүлчийн мазаалай үлдэж байж магадгүй

Гол мөрөн сүүлчийн удаа урсаж  байж магадгүй

Гоо сайхан байгаль гэж үгүй болж магадгүй

Гомдоллон уйлах дэлхий ээжийгээ бид сонсоогүй байж магадгүй

Горыг нь амсаад хүн төрөлхтөн сүйрч бас магадгүй ээ


бичсэн: Amaraa | төрөл: Бусад 2009-1-26 өдөр 06:27
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (7)

Сэгс цагаан богдоос ирсэн Тэнэмэл мазаалайн захидал

Сэгс цагаан богд найраглал арай биш л дээ

Сайхан хотын

Цатгалан хүмүүс ээ

Сайн байна уу?
Тэнэгэр говийн
Тэнэмэл мазаалай би
Сайн гэхэд хэцүү л байна

 

Манай үүгээр ган болоод

Мал амьтантай хүмүүс олшроод

Мануусын иддэг хоол ховордоод

Махчин байсан би вээр бараг

Мацагтан болоод байна

 

Өлсөж үхэхгүй эрхэнд би

Өдөржин газар ухаж

Өвсний үндэс идэж

Өлөн ходоодоо дүүргэж явна

Өдгөө бараг гэгээрээд байна

 

Махны тарганыг идэж

Машины томыг унаж

Машид баяжсан та нар

Маргаашийн өдөр амьдрах үр хүүхдээ

Мазаалай надаас ялгаагүй болгож байна

 

Идэх уухын их шуналд чинь

Ижий дэ...


бичсэн: Amaraa | төрөл: Бусад 2009-1-26 өдөр 03:31
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (13)

Санаачлагууд

Нэмэгдсэн санал бүрийг яг энэ бичлэг дээрээ нэмж оруулаад байх болно.

Хутагт эх: 
Бүх талаар хамтархад бэлэн байна. Мэдээлэл, суртачилгаа хийх гээд олон олон зүйлийг найз нь хийж чадна. Хамтарч ажиллая.

Амараа: 
http://nomadic.blogmn.net/  , http://setgegdel.blogmn.net/ ,     , 1. Хөөх мазаалайн судалгаа тооллогын талаар нэвтрүүлэг мэдээ сэлт үзэж байсан ч гэсэн ийм их цөөрчихсөн гэж ёстой мэдсэнгүй шүү. Цагтаа бас маш цөөхөн үлдээд байсан тахийг унаган байгальд нь нутагшуулаад одоо тун дажгүй байгальдаа зохицоод явж байгаа. Ямар ч ажил хийлээ гэсэн эн тэргүүнд санхүүгийн эх үүсвэр хэр...

бичсэн: Boloroo | төрөл: Санаачлага 2009-1-24 өдөр 05:15
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3)

Блогийн нээлт


5-хан хоногийн өмнө Мазаалайн тоо толгой хэт цөөрсөн талаар, хэрхэн яаж амьдардаг талаар  сонсоод, сэтгэл эмзэглэх өхөөрдөх хоёр зэрэгцэж юутай ч зүгээр харамсаад, хараад суухаар чадлынхаа хэрээр ямар нэгэн сайн зүйлийг  хийх санаачлага гаргая гэж шийдсэн билээ.
Ингээд энэ талаар богинохоон бичлэгийг өөрийн блгтоо/http://gun.blogmn.net/19386/ /оруулсан нь энэ санаачлагыг маань бусдад танилцуулах, тэдэтэй хамтрах, тэднээс дэмжлэг авах, олон сайхан санаанууд, санаачлагыг нэгтгэхэд дөхөм болж байна.  Маш олон сайхан сэтгэлтэй, тусч, эх оронч залуучууд байгаад сэтгэл дүүрэн байна. Бас бахархаж...

бичсэн: Boloroo | төрөл: Санаачлага 2009-1-24 өдөр 04:36
Унших | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1)


Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.

idiomatic-dormant