Нүүр хуудас | Бүлгэм | Холбоо барих

БЛИЦ АНКЕТ

Овог, нэр:
Монгол-Мазаалай баавгай
Латин-Ursus gobiensis Solokov et Orlov, 1990
Орос-Медведь-пищухоед
Англи-Gobi bear
Герман-Gobi bear

Нас, хүйс:
Нас, бие жигдэрсэн эрийг нь ШАРМААХАЙ
Эмийг нь ЭВШ
Төлийг нь АЛАМЦАГ

Биологийн ангилал:
Хөвчтөний хүрээ, сээр нуруутан, хөхтний анги, махчтан баг, баавгайн овог, баавгайн төрөлд хамаарах Мазаалай баавгай хэмээх нэг зүйл махан идэшт амьтан. 

Статус:
-Монгол Улсын Алтайн өмнөх говийн "Унаган" амьтан.
-Дархан цаазтай
-Монгол улсын "Улаан ном"-д бүртгэлтэй
-Монгол улсын амьтны аймгийн тухай хуулийн 7-р зүйлийн нэгд мазаалай баавгай "нэн ховор" амьтан хэмээн тодорхойлогдсон.
-Мазаалай баавгайн үндсэн тархац, байршил идээшил нутаг нь Монгол орны говийн их дархан цаазат газрын "А" хэсэгт бүрэн багтаж, улсын тусгай хамгаалалтанд байдаг.
-Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн "нэгдүгээр хавсралтанд" мазаалай баавгай бүртгэлтэй.

Үндсэн тархац нутаг:
-Монгол орны Алтайн цаад говь, Говийн их дархан цаазат газрын Цагаан Богд, Төмөртийн хөх нуруу, Хөх усны нуруу, Шар хулсны нуруу, Атас, Ингэс уулын баян бүрдүүд.

Орон байр:
-Бие биенээрээ өргөн уудам говь, цөлийн хөндийгөөр алслагдсан хамгийн зэлүүд, гандуу, говийн  дундаж өндөрлөг бэсрэг уулсын хад, асга, гараг, түүний ам, хөндийн зэгс шагшуургат баян бүрдийг шүтэн амьдардаг.
-Намрын сүүл сараас хаврын дунд сар хүртэл хадны агуйд хэвтэр засч ичээлдэг.

Бүлийн байдал:
-Ороо нийллэгийнхээ үед эр, эмээрээ сар орчим хослоно.
-Шармаахай ганцаараа, эвш аламцагтай, төрөөгүй эвш өнгөрсөн жилийн төлтэйгээ амьдардаг.

Хоол хүнс, тэжээл:
-Ургамал, амьтны гаралтай хүнсээр хооллодог. Хармагийн жимс, гоёо, зээргэнэ, бажууна зэрэг говийн шүүслэг, үр жимстэй олон зүйл ургамал, жижиг мэрэгч, шувуу, амьтны сэг зэм, голио, царцаа, дэвхрэг иддэг амьтан.

Ач холбогдол:
-Монгол орны говь цөлийн дундаж өндөрлөг бэсрэг уулсын экосистемийн тогтолцооны чухал нэгэн гишүүн, тэндхийн экологийн тэнцэлд тодорхой үүрэг оролцоотой, монголын 33 говийн нэгээхэн хэсэгт үлдсэн, монголд төдийгүй дэлхийд нэн ховор, олон улсын анхаарлыг татсан чухал амьтан.

Амьдралд тулгамдсан асуудал:
-Хүнс тэжээл, усаар байнга гачигдаж байна.
-Хорогдох орон байр муу.
-Гандмал халуун, тэсхим хүйтэн нөхцөлд амьдардаг.
-Хүний аюул тохиолдоно.
-Алслагдсан нутагийн бодгалиуд бие биенийхээ барааг бараг харахаа больсон
-Хэт цөөрч нөхөн үржил муудаж байгаа.
-Удам тасрах, мөхөх устах аюул нүүрлэсэн.
-Монгол орны цнаган амьтан мазаалай баавгай хүн зоноос аврал эрж байна.

Д. Цэнджав, О. Доржмаа "Монгол орны мазаалай баавгай"номноос оруулав.

 


бичсэн: Boloroo | төрөл: Мэдээлэл 2009-01-27 өдөр 13:24
Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (3) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



tks
Бичсэн: Зочин 21:47, 2009-04-15 | Холбоос | |


love struck love struck
Бичсэн: Зочин 21:43, 2009-04-15 | Холбоос | |


sain medeelel boljee
Бичсэн: Amaraa 15:49, 2009-01-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Мазаалай хэмээх дэлхий дээр 20 хүрэхгүй үлдсэн энэ амьтныг хамтдаа аварцгаая...

Бидэнтэй блогт маань сэтгэгдэл үлдээж холбоо бариарай. Мөн баруун хажууд буй 'Бидэнтэй нэгдээрэй' гэсэн хэсгийг ашиглан цахим-захианы сүлжээнд элсэн санал бодол, мэдээллээ солилцож хамтран ажиллахыг урьж байна.




:-)
 
xaax